Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 1 дүгээр сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2019 оны 1-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 2-р сарын 01
Агаарын температур:
Энэ арав хоногт агаарын дундаж температур нийт нутгаар -14,6...-29,4 градус, уур амьсгалын дундажтай харьцуулхад Ургамал уур амьсгалын дунджаас 2,2 градусаар хүйтэн, бусад нутгаар УА-ын дунджаас 1,6-6,8 градусаар дулаан байлаа. Өдөртөө -3 ... -16 градус хүйтэн, шөнөдөө -27 ... -41 градус, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул -41, Баянтэс, Их-уул, Тэс, Яруу -40, 30 градусаас хүйтэн хоногийн тоо 1-11 удаа байлаа.
Хөрсний температурын хувьд:
Энэ арав хоногт хөрсний дундаж температур нийт нутгаар 17 ... 30 градус хүйтэн, Өдөртөө 2 градус дулаанаас 11 градус хүйтэн, шөнөдөө -27 ...-42 градус, хамгийн хүйтэн нь Баянтэс, Цэцэн-уул, Отгон, Түдэвтэй, Тэс -42, Тосонцэнгэл, Улиастай, Сантмаргаз -40, 40 градусаас хүйтэн хоногийн тоо 1-3 удаа байлаа.
Хур тунадас:
Энэ арав хоногт Дөрвөлжин, Отгон сумдын нутгаар тунадас ороогүй, бусад нутгаар 0.0-1.6 мм тунадас орсон бөгөөд уур амьсгалын дундажтай харьцуулхад Нөмрөг, Завханмандал, Сантмаргаз, Ургамал, Эрдэнэхайрхан УАД-аас ахиу, Баянхайрхан УА-ын дундаж орчим, бусад нутгаар УАД-аас бага хур тунадас орсон байна.
Салхи:
Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 4-12 м/с, түр зуур 14-16 м/с байсан бөгөөд хамгийн их нь Баянхайрхан, Яруу 16 м/с, Нөмрөг, Завханмандал 15 м/с салхитай, 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-5 удаа байлаа.
Цасан бүрхүүл: Нийт сумдын нутгаар 1-10 см цасан бүрхүүлтэй, цасны дундаж нягт 0.11-0.23 г/см3 байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:
Ихэнх сумдын нутгаар малчид отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжиж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр