Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 11 дүгээр сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2019 оны 11 дүгээр сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 11-р сарын 21
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -10.6 ... -19.0 градус бөгөөд Баянтэс, Улиастай, Баянхайрхан, Их-Уул, Сонгино, Эрдэнэхайрхан ОЖД-аас хүйтэн, Идэр, Тэлмэн, Яруу ОЖД-аас дулаан, бусад сумдын нутгаар ОЖД-ийн орчим байлаа. Хамгийн их температур өдөртөө 4 ... -4 градус, хамгийн бага температур шөнөдөө -24 ... -39 градус байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур -10 .... -18 градус, хамгийн их температур өдөртөө -2 .... 9 градус, Хамгийн бага температур шөнөдөө -25 ... -41 градус байлаа.
Хур тунадас: Нийт нутгаар 2-5 удаагийн оролтоор 0.2-10.8 мм тунадас орсон бөгөөд хамгийн их нь Баянтэс 10.8 мм, Баянхайрхан 9.7 мм, Түдэвтэй 8.1 мм тунадас орсон байна. Олон жилийн дундажтай харьцуулхад Отгон, Алдархаан, Цагаанчулуут ОЖД-ийн орчим, Дөрвөлжин, Улиастай, Идэр, Эрдэнэхайрхан, Яруу ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 10-15 м/с, зарим үед салхины хүч ширүүсч түр зуур өрөврийлэлтээр 16-24 м/с хүрч салхилсан бол 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-7 удаа байлаа.
Цасан бүрхүүл: Дөрвөлжин, Тэлмэн, Завханмандал, Ургамал сумдын нутгаар 1-4 баллын цасан бүрхүүлтэй бусад нутгаар 1-20 см өндөр цасан бүрхүүлтэй байна. Хамгийн их нь Баянтэс 20 см, Тосонцэнгэл 18 см, Их-Уул 17 см, Түдэвтэй, Цагаанхайрхан 10 см, Баянхайрхан, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан 9 см, Алдархаан 8 см, Улиастай 7 см цасан бүрхүүлтэй, цасны дундаж нягт 0.08-0.29 г/см3 байлаа. Бусад сумдын нутгаар 1-4 см өндөр цасан бүрхүүлтэй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар хужир шүү бэлтгэх, мал оторлох, мал хээлтүүлэх ажил явагдаж байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр