Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 11 дүгээр сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2019 оны 11 дүгээр сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 11-р сарын 01
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -8.3 ... 2.3 градус бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар 3.8 - 9.5 градусаар дулаан байлаа. Хамгийн их температур өдөртөө 4 ... 15 градус, хамгийн бага температур шөнөдөө -13 ... -21 градус байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур -9 .... 3 градус, хамгийн их температур өдөртөө 2 .... 24 градус, Хамгийн бага температур шөнөдөө -8 ... -23 градус байлаа.
Хур тунадас: Нийт нутгаар 2-3 удаагийн оролтоор 0.0-10.2 мм тунадас орсон байна. Хамгийн их нь Цагаанхайрхан 10.2 мм, Отгон 7.3 мм, Алдархаан 6.7 мм тунадас орсон байлаа. Олон жилийн дундажтай харьцуулхад Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Отгон, Алдархаан, Идэр, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шүлүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу ОЖД-аас ахиу, Сантмаргаз, Сонгино ОЖД-ийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 6-12 м/с, зарим үед салхины хүч ширүүсч түр зуур өрөврийлэлтээр 14 м/с хүрч салхилсан бол 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-2 удаа байлаа.
Цасан бүрхүүл: Завханмандал, Сантмаргаз, Ургамал сумдын нутгаар огт цасгүй бусад нутгаар 0-14 см өндөр цасан бүрхүүлтэй байна. Тосонцэнгэл 14 см, Их-Уул 12 см, Баянтэс 9 см, Цагаанхайрхан 8 см, Алдархаан 7см, Улиастай, Отгон, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумууд 6 см, Нөмрөг 5 см, Шилүүстэй, Яруу 4 см, Баянхайрхан 3 см, Цэцэн-Уул, Идэр, Сонгино, Түдэвтэй сумууд 2 см, Тэс 1 см, Дөрвөлжин 0 см цасан бүрхүүлтэй, цасны дундаж нягт 0.05-0.21г/см3 байлаа.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар хужир шүү бэлтгэх, мал оторлох, мал хээлтүүлэх ажил явагдаж байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр