Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 12 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2019 оны 12 дугаар сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 12-р сарын 21
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -14.7 ... -29.2 градус бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад Цэцэн-Уул, Улиастай, Отгон, Сонгино, Эрдэнэхайрхан сумдад ОЖД-ын орчим, Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Баянхайрхан, Их-Уул, Түдэвтэй, Тэс сумдад ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар ОЖД-аас дулаан байлаа. Хамгийн их температур өдөртөө -4 ,,, -19 градус, хамгийн бага температур шөнөдөө -25 ... -40 градус байлаа. Хамгийн хүйтэн нь Баянтэс -40, Тосонцэнгэл -38, Их-уул -38, Тэс -37, Отгон -37, Түдэвтэй -37 градус хүрч хүйтэрсэн. 30 градусаас хүйтэн хоногийн тоо 1-10 удаа байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур -17 ... -30 градус, хамгийн их температур өдөртөө 3 градус дулаанаас 13 градус хүйтэн, Завханмандал суманд 3 градусын дулаан байсан байна. Хамгийн бага температур шөнөдөө -27 ... -42 градус, 40 градусаас хүйтэн хоногийн тоо 1-2 удаа байлаа.
Хур тунадас: Улиастай, Отгон, Сантмаргаз, Цагаанхайрхан, Шилүүстэй сумдын нутгаар тунадас ороогүй. Бусад нутгаар 1-4 удаагийн оролтоор 0.0-1.0 мм тунадас орсон байна. Хамгийн их нь Тосонцэнгэл 1.0 мм, Баянтэс, Идэр 0.3 мм тунадас орсон байна. Олон жилийн дундажтай харьцуулхад Тосонцэнгэл дунджийн орчим, бусад нутгаар ОЖД-аас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт салхи багатай, нийт нутгаар салхины дундаж их хурд 3-10 м/с байсан ба зарим үед салхины хүч ширүүсч түр зуур өрөвхийлэлтээр 12-14 м/с хүрч салхилсан байна. Цагаанчулуут, Эрдэнэхайрхан, Яруу сумдад 10 м/с-ээс их салхитай өдөр 1 хоног байлаа.
Цасан бүрхүүлийн байдал : Цасны хээрийн хэмжлийн талбайн хэмжилтээр Дөрвөлжин, Завханмандал, Ургамал сумдын нутгаар цасгүй. Бусад нутгаар 3 ... 26 см зузаан, 1-10 баллын цасан бүрхүүлтэй байна. Цасны дундаж нягт 0,02-0,35 гр/см3 байна.
Сумдын 4 зүгээр цасны дундаж зузаан 1 ... 30 см орчим зузаан, 1-10 баллын цасан бүрхүүлтэй байна. Дөрвөлжин зүүн талдаа 1 см орчим, Ургамал өмнө талдаа 1 см орчим, Идэр зүүн, өмнө талдаа 4-5 см орчим зузаан цастай байна.
МАА-н үйлдвэрлэлд: Баянтэс сумын Бужир, Зайгал багууд өвөлжилтийн байдал хүндэрсэн зудын байдалтай малын хөл халцарч бэлчээрлэхэд хүндэрсэн тул нядалгааг ихээхэн хэмжээгээр хийж байна, Их-уул сумын нийт нутгаар өвөлжилтийн байдал хүндэрч отор нүүдэл хийгдэж байна. Баянхайрхан сумын Минж, Төөнт багуудын нутаг, Түдэвтэй сумын Ойгон багийн нутгаар цас ихээхэн сууж хатуурч хөрлөсөн өвөлжилтийн байдал хүндэрч эхлээд байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр