Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 2 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2019 оны 2-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 2-р сарын 21
Агаарын температур:
Энэ арав хоногт агаарын дундаж температур нийт нутгаар -19.6 ... -34.6 градус, уур амьсгалын дундажтай харьцуулхад нийт нутгаар 1.6... 12.2 градусаар хүйтэн, Өдөртөө -6 ... -23 градус, шөнөдөө -29 ... -47 градус, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул -47 градус бөгөөд 30 градусаас хүйтэн хоногийн тоо 2-10 удаа байлаа.
Хөрсний температурын хувьд:
Энэ арав хоногт хөрсний дундаж температур нийт нутгаар -21 ... -34 градус, Өдөртөө 1 ... -16 градус хүйтэн, шөнөдөө -35 ...-49 градус, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул -49, Түдэвтэй -47, Отгон -48, Тэс -47 градус, 40 градусаас хүйтэн хоногийн тоо 2-10 удаа байлаа.
Хур тунадас:
Энэ арав Дөрвөлжин, Завханмандал, Улиастай, Отгон, Алдархаан, Баянхайрхан, Идэр, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сумдын нутгаар 0.0-2.5 мм тунадас орсон бөгөөд уур амьсгалын дундажтай харьцуулхад Отгон, Алдархаан, Цагаанчулуут, Шилүүстэй УАД-аас ахиу, Дөрвөлжин, Цагаанхайрхан УАД-ын орчим, Завханмандал, Улиастай, Баянхайрхан, Идэр, Эрдэнэхайрхан УАД-аас бага бусад нутгаар хур тунадас ороогүй байна. Хамгийн их нь Шилүүстэй 2.5 мм, Цагаанчулуут 1.9 мм, Цагаанхайрхан 1.6 мм, Отгон 1.5 мм, Алдархаан 1.2 мм орсон байна.
Салхи:
Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 4-12 м/с бөгөөд хамгийн их нь Цагаанхайрхан, Цагаанчулуут 12 м/с салхитай, 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1 удаа байлаа.
Цасан бүрхүүл: Нийт сумдын нутгаар 2-23 см цасан бүрхүүлтэй, цасны дундаж нягт 0.08-0.26 г/см3 байна.
Тосонцэнгэл, Их-уул, Тэлмэн, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумдын нутгаар өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд:
Ихэнх сумдын нутгаар малчид отор нүүдэл хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжиж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр