Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 3 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2019 оны 03 дугаар сарын дунд арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 03 сарын 21
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 4.2-15.1 градус хүйтэн бөгөөд уур амьсгалын дундажтай харьцуулхад Цэцэн-уул УАД-ын орчим бусад нутгаар уур амьсгалын дундажаас 1.9-7.1 градусаар дулаан байлаа. Агаарын хамгийн их температур өдөртөө 2 градус хүйтнээс 11 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 17-31 градус хүйтэн байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 1-18 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 6-30 градус дулаан, хамгийн бага температур 19-36 градусын хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Дөрвөлжин, Тосонцэнгэл, Их-уул, Сантмаргаз, Ургамал, Эрдэнэхайрхан сумдын нутгаар хур тунадас ороогүй бусад сумдын нутгаар 0.0-6.3 мм тунадас орсон байна.
Уур амьсгалын дундажтай харьцуулахад Отгон, Идэр, Тэлмэн, Цагаанчулуут УАД-аас ахиу, Яруу УАД-ын орчим бусад нутгаар УАД-аас бага тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногийн сүүлчээр нийт нутгаар салхи шуурга ихтэй салхины дундаж их хурд 8-14 м/с, түр зуур өрөвхийлөлтөөр 15-16 м/с байлаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Энэ арав хоногт нийт нутгаар бог мал төллөж эхэлж байна. Баянтэс 658, Тэс 54 малын хорогдол гарсан байна.
Цасан бүрхүүлийн байдал: Ихэнх сумдын нутгаар цас хайлж Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргаз, Ургамал сумдын нутгаар огт цасгүй бусад сумдын нутгаар 1-19 см зузаан цасан бүрхүүлтэй, цасны дундаж нягт 0.06-0.21 г/см3 байлаа.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр