Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 3 дугаар сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2019 оны 03 дугаар сарын сүүлийн арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 04 сарын 01
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 0.1-12.3 градус хүйтэн бөгөөд уур амьсгалын дундажтай харьцуулхад Дөрвөлжин, Цэцэн-уул, Улиастай, Баянхайрхан, Идэр, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Яруу УАД-ын орчим бусад нутгаар уур амьсгалын дундажаас 1.6-4.5 градусаар дулаан байлаа. Агаарын хамгийн их температур өдөртөө 3-13 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 14-28 градус хүйтэн байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 3 градус дулаанаас 12 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 6-34 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 17-32 градусын хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Дөрвөлжин, Сантмаргаз, Тэс, Ургамал, Цагаанчулуут сумдын нутгаар хур тунадас ороогүй бусад нутгаар 0.0-2.6 мм тунадас орсон байна.
Уур амьсгалын дундажтай харьцуулахад Нөмрөг, Идэр УАД-ын орчим, Тэлмэн УАД-аас ахиу бусад нутгаар УАД-аас бага тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 6-14 м/с, түр зуур өрөвхийлөлтөөр 15-17 м/с байлаа.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Энэ арав хоногт нийт нутгаар бог, бод мал төллөж байна. Дөрвөлжин 95, Баянтэс 796, Отгон 98, Түдэвтэй 224, Тэлмэн 383, Тэс 85, Цагаанхайрхан 72, Яруу 66 малын хорогдол гарсан байна.
Цасан бүрхүүлийн байдал: Ихэнх сумдын нутгаар цас хайлж Дөрвөлжин, Нөмрөг, Завханмандал, Улиастай, Сонгино, Сантмаргаз, Ургамал, Цагаанхайрхан сумдын нутгаар огт цасгүй бусад сумдын нутгаар 0-12 см зузаан цасан бүрхүүлтэй, цасны дундаж нягт 0.11-0.22 г/см3 байлаа.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр