Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 5 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2019 оны 5 дугаар сарын дунд арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 05 сарын 21
Агаарын температур: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 0.3-8.1 градус дулаан бөгөөд Олон жилийн дундажтай харьцуулхад нийт сумдын нутгаар 4.1-6.6 градусаар дулаан байлаа. Агаарын хамгийн их температур өдөртөө 17-25 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 3-12 градус хүйтэн байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 1-15 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 23-53 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 5-15 градусын хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Дөрвөлжин сумын нутгаар тунадас ороогүй. Бусад сумдын нутгаар 0.3-14.1 мм тунадас орсон бөгөөд хамгийн их нь Түдэвтэй 14.1 мм, Их-уул 12.7 мм, Сонгино 11.5 мм, Тосонцэнгэл 9.4 мм орсон байна.
Олон жилийн дундажтай харьцуулхад Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Баянхайрхан, Их-уул, Сантмаргаз, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тэс ОЖД-аас ахиу, Завханмандал, Идэр, Шилүүстэй ОЖД-ын орчим бусад нутгаар ОЖД-аас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногийн ихэнх хугацаанд салхи ихтэй дундаж их хурд 8-16 м/с, түр зуур өрөвхийлөлтөөр 17-23 м/с хүрч шороон шуургатай байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамал цухуйсан, хөрсөн дээр цочир хүйтэрсний улмаас ургамалын үзүүр хүрэнтэж гэмтсэн, ургалтын байдал хэвийн, ургамалын дундаж өндөр 3-6 см байна.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд: Бод мал төллөж, малчид ямаагаа самнаж дуусч байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр