Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 7 дугаар сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2019 оны 07 дугаар сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын тойм
2019 оны 08-р сарын 01
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 12.5 ... 20.9 градус дулаан бөгөөд Нөмрөг, Завханмандал, Отгон, Баянхайрхан, Идэр, Сонгино, Түдэвтэй, Эрдэнэхайрхан сумдын нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад сумдын нутгаар ОЖД-ын орчим байлаа.
Хамгийн их температур өдөртөө 24-30 градус, хамгийн бага температур шөнөдөө 2-9 градус дулаан байлаа. Дөрвөлжин, Ургамал сумдын нутгаар 30 градусаас давж 2-3 өдөр дулаарсан байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 16 .... 28 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 48 .... 60 градус дулаан бөгөөд хамгийн бага температур шөнөдөө 0-7 градус дулаан байлаа. Нийт сумдын нутгаар 40 градусыг давж 4-11 өдөр халсан байна.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 4-9 удаагийн оролтоор 1.3 - 46.8 мм тунадас орсноос хамгийн их нь Тосонцэнгэл 46.8 мм, Идэр 44.5 мм, Яруу 43.3, Цэцэн-уул 33.8 мм, Түдэвтэй 32.9 мм, Тэс 32.1 мм тунадас орсон бөгөөд хамгийн бага нь Шилүүстэй 1.3 мм, Алдархаан 2.3 мм, Дөрвөлжин 3.7 мм, Ургамал 9.6 мм байлаа.
Уур амьсгалын дундажтай харьцуулхад Дөрвөлжин, Баянтэс, Улиастай, Алдархаан, Тэлмэн, Шилүүстэй сумдын нутгаар бага, Нөмрөг, Завханмандал, Отгон, Баянхайрхан, Ургамал, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумдын нутгаар ОЖД-ын орчим бусад нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхи: Салхины дундаж их хурд 4-14 м/с байсан ба зарим үед салхины хүч ширүүсч түр зуур өрөвхийлэлтээр 16 - 30 м/с хүрч салхилсан бөгөөд хамгийн их нь Дөрвөлжин 30 м/с, Улиастай 17 м/с, Баянтэс, Их-уул 16 м/с, бага нь Сонгино 4 м/с, Түдэвтэй, Яруу 6 м/с, Баянхайрхан, Сантмаргаз, Тэс, Ургамал 8 м/с бөгөөд бусад нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-7 хоног байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар зуншлагын байдал хэвийн байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 7-27 см байна.
МАА-н үйлдвэрлэлд: Малчид хадлан бэлчээр бэлтгэх ажил эхлэж байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр