Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 оны 12 дугаар сарын эхний арав хоногийн тойм мэдээ, зураглал


2019 оны 12 дугаар сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2019 оны 12-р сарын 11
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 12,6 ... 24,0 градус хүйтэн бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджаас дулаан, Баянтэс, Отгон, Тэс сумдад олон жилийн дунджийн орчим байлаа. Хамгийн их температур нь 1- 11 градусын хүйтэн байсан бол хамгийн бага температур нь 23-37 градус хүйтэн байсан байна. Хамгийн хүйтэн нь Баянтэс, Тосонцэнгэл, Отгон, Цэцэнуул, Их-уул, Яруу сумдын нутгаар 32-37 градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 13....25 градус хүйтэн, өдөртөө хамгийн их температур 4 градус дулаанаас 8 градус хүйтэн, Завханмандал, Дөрвөлжин сумд 4 градусын дулаан байсан байна. Хамгийн бага температур нь 24-38 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 1-4 удаагийн оролтоор 0.0-6,0 мм тунадас орсон байна. Хамгийн их нь Баянтэс сумд 6,0мм, Тэс сумд 4,2мм тунадас орсон бол Дөрвөлжин, Завханмандал, Алдархаан, Ургамал, Шилүүстэй сумдад тунадас ороогүй байна. Олон жилийн дунджтай харьцуулахад аймгийн хэмжээнд олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. Сумдаар нь авч үзвэл Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул Түдэвтэй, Тэлмэн, Тэс сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Баянхайрхан сумын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 6-10 м/с байсан ба зарим үед салхины хүч ширүүсч түр зуур өрөвхийлэлтээр 12 м/с хүрч салхилсан байна. Нөмрөг, Отгон, Баянхайрхан сумдад1 0 м/с-ээс их салхитай өдөр 3 хоног байсан байна.
Цасан бүрхүүлийн байдал : Нийт сумдын нутгаар цасны дундаж зузаан 1-27см цастай, цасны дундаж нягт 0,11-0,28гр/см3 байна. Дөрвөлжин сумын нутгаар цасгүй, Ургамал, Идэр сумдын баруун болон хойд талаар цасгүй бусад чиглэлдээ 1-4м цастай байна. Баянтэс, Баянхайрхан, Тосонцэнгэл, Их-уул сумдын нийт нутаг хамгийн их цастай 25-32см, Баянхайрханы хойд тал, Нөмрөг, Тэлмэн, Цагаанхайрхан сумын хойд болон зүүн хэсгээр 20-25см цастай байна. Баянтэс сумын Бужир, Зайгал багуудын нутгаар тал газраа 25-32см цастай, цасан дээрээ 8-12см хөрлөж хатуурсан, цасан дороо 1-2см мөсөн бүрхүүлтэй, Баянхайрхан сумын Минж, Төөнт багуудын нутгаар цасны дундаж зузаан 18-30см, цасан дороо 1-2см мөсөн бүрхүүлтэй, Их-уул сумын Хуягт, Үржил багуудад талдаа 30-35-см, хунгарласан газраа 45-60см, хөрний зузаан 2-5см, Хонгор багийн нутгаар тал газраа 20-30 см цастай, цасан дээрээ 1-3см хөрлөж хатуурсан, цасан дороо 1-2см мөсөн бүрхүүлтэй байна. Түдэвтэй сумын Ойгон багийн нутгаар тал газраа 15-25 см цастай, цасан дээрээ 8-12см хөрлөж хатуурсан тул мал бэлчээрлэлт хүндэрч байна.
МАА-н үйлдвэрлэлд: Баянтэс сумын Бужир, Зайгал багууд өвөлжилтийн байдал хүндэрсэн зудын байдалтай малын хөл халцарч бэлчээрлэхэд хүндэрсэн тул нядалгааг ихээхэн хэмжээгээр хийж байна, Их-уул сумын нийт нутгаар өвөлжилтийн байдал хүндэрч отор нүүдэл хийгдэж байна. Баянхайрхан сумын Минж, Төөнт багуудын нутаг, Түдэвтэй сумын Ойгон багийн нутгаар цас ихээхэн сууж хатуурч хөрлөсөн өвөлжилтийн байдал хүндэрч эхлээд байна.11 дүгээр сарын 16-ны цасан шуурганаар Түдэвтэй сумын Ойгон багийн Ойгон нуур руу 143 үхэр цасан шуурганд туугдан унаж үхсэн байна.
ТОЙМ БИЧСЭН: ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД ХААЦУЕТИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ