Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 02 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ
2020 оны 02 дугаар сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 02-р сарын 21
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -13.6 ... -26.2 градус бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад Цэцэн-Уул сумын нутгаар ОЖД-аас хүйтэн, Нөмрөг, Тосонцэнгэл, Идэр, Их-Уул сумын нутгаар ОЖД-ын орчим, бусад нутгаар ОЖД-аас 1.1-4.9 градусаар дулаан байлаа. Хамгийн их температур өдөртөө 4 градус дулаанаас 9 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө -27 ... -41 градус, хамгийн хүйтэн нь Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Их-Уул -41, Тэлмэн -40 градус хүрч хүйтэрсэн бөгөөд 30 градусаас хүйтэн хоногийн тоо 1-8 удаа байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур -16 ... -26 градус, хамгийн их температур өдөртөө 6 градусын дулаанаас 5 градусын хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө -28 ... -45 градус байлаа. Хамгийн хүйтэн нь Тосонцэнгэл, Их-уул -45, Цэцэн-Уул, Отгон, Тэлмэн -43, Идэр -42, Нөмрөг -41, Түдэвтэй -40 байсан бөгөөд 40 градусаас хүйтэн хоногийн тоо 1-4 удаа байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 1-4 удаагийн оролтоор 0.0-11.8 мм тунадас орсон бөгөөд хамгийн их нь Идэр 11.8 мм, Тосонцэнгэл 8.1 мм, Яруу 7.6, Их-Уул 7.3 мм, Тэлмэн 6.6 мм, Цагаанхайрхан 5.5 мм, хамгийн бага нь Баянтэс 0.0 мм, Отгон 0.2 мм тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад Баянхайрхан ОЖД-ын орчим, Нөмрөг, Баянтэс, Отгон ОЖД-аас бага, бусад нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 4-12 м/с байсан бөгөөд түр зуур 14-15 м/с бөгөөд хамгийн их нь Завханмандал 15 м/с, Нөмрөг, Улиастай, Сантмаргаз 14 м/с, хүрч салхилсан бөгөөд 10 м/с-ээс их салхитай өдөр 1-3 удаа байлаа.
Цасан бүрхүүлийн байдал : Нийт сумдын нутгаар байнгын хэмжилтын талбайн цасны дундаж зузаан 1-32 см, цасны дундаж нягт 0.11-0.22 гр/см3 байна. Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Асгат сумдын нийт нутаг Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй сумдын хойд хэсэг, Тэс, Тэлмэн сумдын зүүн хэсгээр хамгийн их цастай тал газраа 30-49 см, хунгарласан газраа 60-110 см, цасан дээрээ 8-12 см хөрлөж хатуурсан, цасан дороо 1-2 см мөсөн бүрхүүлтэй байна.
Өвөлжилтийн нөхцөл байдлыг бүс бүслүүрийн онцлогийг харгалзан үнэлэхэд Цагаанаар зудтай Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Асгат сумдын ихэнх нутаг, Баянхайрхан сумын хойд болон зүүн хэсэг, Нөмрөгийн хойд, Тэлмэн сумын хойд болон зүүн, өмнөд хэсэг, Түдэвтэйн хойд болон баруун хэсэг, Тэсийн зүүн өмнөд хэсэг, Цагаанаар зудархуу Сонгино сумын хойд болон зүүн хэсэг, Отгон сумын Буянт баг, Завханмандал сумын Олон түрүү, Олон булаг баг, Цагаанчулуут, Эрдэнэхайрханы ихэнх нутгийг хамруулан үнэлж байна.
МАА-н үйлдвэрлэлд: Цагаанаар зудтай болон зудархуу бус нутгийн мал өвөлжилтийн байдал хүндэрсэн, өвс тэжээлийн хомсдолтой байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр