Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 02 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2020 оны 02 дугаар сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 02-р сарын 11
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -12.0 ... -31.8 градус бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад Цэцэн-Уул сумын нутгаар ОЖД-аас хүйтэн, Нөмрөг, Отгон, Баянхайрхан, Түдэвтэй сумын нутгаар ОЖД-ын орчим, бусад нутгаар ОЖД-аас 1.1-7.6 градусаар дулаан байлаа. Хамгийн их температур өдөртөө 4 градус дулаанаас 18 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө -27 ... -45 градус, хамгийн хүйтэн нь Баянтэс -45, Отгон -42, Цэцэн-Уул, Тэс -41 градус хүрч хүйтэрсэн бөгөөд 30 градусаас хүйтэн хоногийн тоо 1-10 удаа байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур -15 ... -32 градус, хамгийн их температур өдөртөө 5 градусын дулаанаас 11 градусын хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө -32 ... -45 градус байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон -45, Баянтэс, Цэцэн-Уул -44, Их-уул -43, Тосонцэнгэл, Түдэвтэй -41, Баянхайрхан, Тэлмэн -40 байсан бөгөөд 40 градусаас хүйтэн хоногийн тоо 1-6 удаа байлаа.
Хур тунадас: Яруу сумдын нутгаар 0.0 мм тунадас орсон бөгөөд бусад нутгаар тунадас ороогүй байлаа.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 4-12 м/с байсан бөгөөд хамгийн их нь Идэр, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан 12 м/с, Завханмандал 10 м/с хүрч салхилсан бөгөөд 10 м/с-ээс их салхитай өдөр 1-4 удаа байлаа.
Цасан бүрхүүлийн байдал : Нийт сумдын нутгаар байнгын хэмжилтын талбайн цасны дундаж зузаан 1-31 см, цасны дундаж нягт 0.10-0.22 гр/см3 байна. Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Асгат сумдын нийт нутаг Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй сумдын хойд хэсэг, Тэс, Тэлмэн сумдын зүүн хэсгээр хамгийн их цастай тал газраа 30-43 см, хунгарласан газраа 60-80 см, цасан дээрээ 8-15 см хөрлөж хатуурсан, цасан дороо 1-2 см мөсөн бүрхүүлтэй байна.
Өвөлжилтийн нөхцөл байдлыг бүс бүслүүрийн онцлогийг харгалзан үнэлэхэд Цагаанаар зудтай Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Асгат сумдын ихэнх нутаг, Баянхайрхан сумын хойд болон зүүн хэсэг, Нөмрөгийн хойд, Тэлмэн сумын хойд болон зүүн, өмнөд хэсэг, Түдэвтэйн хойд болон баруун хэсэг, Тэсийн зүүн өмнөд хэсэг, Цагаанаар зудархуу Сонгино сумын хойд болон зүүн хэсэг, Отгон сумын Буянт баг, Завханмандал сумын Олон түрүү, Олон булаг баг, Цагаанчулуут, Эрдэнэхайрханы ихэнх нутгийг хамруулан үнэлж байна.
МАА-н үйлдвэрлэлд: Цагаанаар зудтай болон зудархуу бус нутгийн мал өвөлжилтийн байдал хүндэрсэн, өвс тэжээлийн хомсдолтой байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр