Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 05 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2020 оны 05-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 05-р сарын 21
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 10.0 - 17.1 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 20 - 27 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 0 - 7 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулхад нйит нутгаар 4 - 7 градусын дулаан байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 15 - 25 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 45 - 57 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 2 - 10 градус хүйтэн байна. Нийт нутгаар 40 градусыг давж 3-10 өдөр халсан байна.
Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж 17 - 43 %, дутагдал чийгийн дундаж 1.1 – 18.6 % байна. Харьцангуй чийг 30% -иас бага чийгтэй өдөр нийт нутгаар 8 -10 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: энэ арав хоногт Завханмандал, Сантмаргаз, Ургамал сумдын нутгаар тунадас ороогүй бусад нутгаар 0.0-3.1 мм тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулхад бага тунадас орсон байна. Хамгийн их нь Баянхайрхан 3.1 мм, Тэс 2.9 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 14 - 20 м/с, түр зуур өрөвхийлэлтээр 22 - 34 м/с хүрч явган шороон шуурга шуурсан байна. Хамгийн их нь Түдэвтэй 34 м/с, Нөмрөг 26 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1 - 10 байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд, сайн, ургамлын дундаж өндөр 2-9 см байна.
Бэлчээрийн хөнөөлт царцаа: Яруу, Тэлмэн, Сонгино, Улиастай сумдын нутгаар бага зэргийн царцаатай бусад нутгаар байхгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар бод мал төллөж, малчид ямаагаа самнах ажил үргэлжилж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр