Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 06 дугаар сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2020 оны 06-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 07-р сарын 01
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 12.6 - 20.2 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 26 - 33 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 3 градус хүйтнээс 5 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулхад Дөрвөлжин, Баянтэс, Тосонцэнгэл, Завханмандал, Улиастай, Отгон, Сантмаргаз, Сонгино, Ургамал, Эрдэнэхайрхан сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар ОЖД-аас дулаан байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 18 - 29 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 48 - 64 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 5 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Нийт нутгаар 40 градусыг давж 6- 10 өдөр халсан байна.
Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж 29 - 62 %, дутагдал чийгийн дундаж 8.2 – 16.8 гПа байна. Харьцангуй чийг 30% -иас бага чийгтэй өдөр нийт нутгаар 2 -10 өдөр ажиглагдсан байна. Отгон, Идэр, Яруу сумдад харьцангуй чийг 30% -иас бага өдөр байхгүй байна.
Хур тунадас: Энэ арав нийт нутгаар 0.6 - 23.4 мм тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулхад Баянтэс, Тэс сумдын нутгаар ахиу, Их-Уул, Сонгино сумдын нутгаар ОЖД-ийн орчим, бусад нутгаар ОЖД-аас бага тунадас орсон байна. Хамгийн их нь Тэс 23.4 мм, Баянтэс 20.6 мм, хамгийн бага нь Отгон 0.6 мм, Дөрвөлжин, Цагаанхайрхан 1.4 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 12 - 22 м/с, түр зуур өрөвхийлэлтээр 24 м/с хүрч явган шороон шуурга шуурсан байна. Хамгийн их нь Түдэвтэй, Эрдэнэхайрхан 24 м/с, Дөрвөлжин 22 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1 - 9 байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал Шилүүстэй сумын нутгаар муу, бусад нутгаар дунд, сайн байна. Ургамлын дундаж өндөр нийт нутгаар 2-15 см байна.
Зуншлагын байдал 75-80 хувь нь хэвийн, 20 хувь нь гандуу буюу гантай байна. 29-30-ны өдрүүдэд ихэнх нутгаар бороо орсон тул бэлчээрийн ургамлын ургалт сэргэх төлөвтэй байна.
Бэлчээрийн хөнөөлт царцаа: Нөмрөг, Баянтэс, Тосонцэнгэл, Завханмандал, Улиастай, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Цагаанхайрхан, Яруу сумдын нутгаар 4 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-7 царцаатай бусад нутгаар байхгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар бод мал төллөж, тариаланчид тариа ногоо тарих ажил хийгдэж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр