Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 06 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2020 оны 06-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 06-р сарын 11
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 9.5 - 16.8 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 19 - 27 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 4 градус хүйтнээс 4 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Нөмрөг сумын нутгаар 2.2 градусаар дулаан бусад нутгаар 1.5 – 4.2 градуаар хүйтэн байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 13 - 25 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 36 - 54 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 7 градус хүйтнээс 1 градус дулаан байна. Ихэнх нутгаар 40 градусыг давж 31- 9 өдөр халсан байна.
Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж 31 - 70 %, дутагдал чийгийн дундаж 4.4 – 12.8 гПа байна. Харьцангуй чийг 30% -иас бага чийгтэй өдөр нийт нутгаар 1 -10 өдөр ажиглагдсан байна. Цэцэн-Уул, Баянхайрхан, Түдэвтэй сумдад харьцангуй чийг 30% -иас бага өдөр байхгүй байна.
Хур тунадас: Энэ арав нийт нутгаар 0.3 - 22.2 мм тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулхад Дөрвөлжин, Улиастай, Отгон, Алдархаан, Баянхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй сумдын нутгаар ОЖД-аас бага, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Их-Уул, Цагаанхайрхан, Яруу сумдын нутгаар ОЖД-ын орчим, бусад нутгаар ОЖД-аас ахиу тунадас орсон байна. Хамгийн их нь Дөрвөлжин 22.2 мм, Түдэвтэй 17.4 мм, хамгийн бага нь Шилүүстэй 0.3 мм, Дөрвөлжин 1.6 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 10 - 18 м/с, түр зуур өрөвхийлэлтээр 19- 24 м/с хүрч явган шороон шуурга шуурсан байна. Хамгийн их нь Завханмандал 24 м/с, Идэр 22 м/с хүрч салхилсан байна. Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1 - 10 байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал Шилүүстэй, Идэр сумын нутгаар муу, бусад нутгаар дунд, сайн байна. Ургамлын дундаж өндөр нийт нутгаар 2-15 см байна.
Бэлчээрийн хөнөөлт царцаа: Баянтэс, Тосонцэнгэл, Улиастай, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Сонгино, Тэлмэн, Цагаанхайрхан, Яруу сумдын нутгаар 4 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-7 царцаатай бусад нутгаар байхгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар бод мал төллөж, тариалачид тариа ногоо тарих ажил хийгдэж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр