Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 08 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2020 оны 08-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 08-р сарын 21
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 11.9 - 18.3 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 21 - 27 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 3 – 10 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулхад Дөрвөлжин, Нөмрөг, Завханмандал, Улиастай, Сантмаргаз, Сонгино, Түдэвтэй, Ургамал, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан сумдын нутгаар дунджийн орчим бусад нутгаар дунджаас дулаан байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 16 – 23 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 38 - 53 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 1 градус хүйтнээс 10 градус дулаан байна. Ихэнх нутгаар 40 градусыг давж 1 - 8 өдөр халсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар 3.5 – 39.9 мм тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулхад Цэцэн-Уул, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумдын нутгаар дунджаас бага, Улиастай, Тэлмэн, Шилүүстэй сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна. Хамгийн их нь Сонгино 39.9 мм, Сантмаргаз 33.5 мм, хамгийн бага нь Цагаанчулуут 3.5 мм, Цагаанхайрхан 5.2 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 8 – 14 м/с, түр зуур өрөвхийлэлтээр 16 - 22 м/с хүрч салхилсан байна. Хамгийн их нь Улиастай 22 м/с хүрч салхилсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс их салхитай 1 – 6 өдөр байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд буюу сайн. Нийт нутгаар үетэн ургамлуудын Түрүүлэлт/залаалалт, цэцэглэлтийн үе шат жигдэрсэн, бэлчээрийн ургамлын дундаж өндөр 4 -19 см байна.
Зуншлагын байдал нийт нутгаар хэвийн байна.
Бэлчээрийн хөнөөлт царцаа: Баянтэс, Тосонцэнгэл, Завханмандал, Улиастай, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Цагаанхайрхан, Яруу сумдын нутгаар 4 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-5 ширхэг царцаатай бусад нутгаар байхгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар хадлан тэжээл бэлтгэх, тариаланчид тариа ногоо хураах ажил хийгдэж эхэлж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр