Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 08 дугаар сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2020 оны 08-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 09-р сарын 01
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 9.7 - 15.1 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 21 - 26 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 0 – 5 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулхад Дөрвөлжин, Завханмандал, Баянхайрхан, Сонгино, Эрдэнэхайрхан сумдын нутгаар дунджаас хүйтэн, Их-Уул дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 13 – 21 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 33 - 50 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна. Ихэнх нутгаар 40 градусыг давж 1 - 11 өдөр халсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар 0.3 – 37.5 мм тунадас орсон. Хамгийн их нь Баянхайрхан 37.5 мм, Нөмрөг 25.8 мм, хамгийн бага нь Шилүүстэй 0.3 мм, Дөрвөлжин 3.0 мм тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулхад Дөрвөлжин, Улиастай, Отгон, Алдархаан, Цагаанхайрхан, Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Яруу сумдын нутгаар дунджаас бага, Цэцэн-Уул, Сантмаргаз, Цагаанчулуут сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 8 – 16 м/с, түр зуур өрөвхийлэлтээр 18 - 23 м/с хүрч салхилсан байна. Хамгийн их нь Завханмандал 23 м/с, Нөмрөг 22 м/с хүрч салхилсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс их салхитай 1 – 9 өдөр байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд буюу сайн. Нийт нутгаар үетэн ургамлуудын Түрүүлэлт/залаалалт, цэцэглэлтийн үе шат жигдэрсэн, бэлчээрийн ургамлын дундаж өндөр 3 -19 см байна.
Зуншлагын байдал нийт нутгийн 75 орчим хувьд хэвийн сайн, 25 орчим хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байна.
Бэлчээрийн хөнөөлт царцаа: Баянтэс, Завханмандал, Баянхайрхан, Идэр, Түдэвтэй, Ургамал, Эрдэнэхайрхан сумдын нутгаар 4 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-6 ширхэг царцаатай бусад нутгаар байхгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар хадлан тэжээл бэлтгэх, тариаланчид тариа ногоо хураах ажил хийгдэж эхэлж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр