Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 08 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2020 оны 08-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 08-р сарын 11
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 11.3 - 18.5 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 20 - 27 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 1 – 9 градус дулаан байлаа. Олон жилийн дундажтай харьцуулхад Дөрвөлжин, Нөмрөг, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Завханмандал, Улиастай, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Эрдэнэхайрхан сумдын нутгаар ОЖД-аас хүйтэн бусад нутгаар дунджийн орчим байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 14 - 25 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 42 - 55 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 0 - 8 градус дулаан байна. Нийт нутгаар 40 градусыг давж 1 - 10 өдөр халсан байна.
Чийг: Агаарын харьцангуй чийгийн дундаж 52 - 74 %, дутагдал чийгийн дундаж 4.3 – 10.7 гПа байна. Харьцангуй чийг 30% -иас бага чийгтэй өдөр ихэнх нутгаар 1 - 5 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Энэ арав нийт нутгаар 1.5 – 42.3 мм тунадас орсон бөгөөд олон жилийн дундажтай харьцуулхад Нөмрөг, Цэцэн-Уул, Их-Уул, Тэлмэн, Цагаанчулуут сумдын нутгаар дунджаас ахиу, Тосонцэнгэл, Улиастай, Отгон, Идэр, Цагаанхайрхан, Шилүүстэй сумдын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага тунадас орсон байна. Хамгийн их нь Цэцэн-Уул 42.3 мм, Их-Уул 39.0 мм, хамгийн бага нь Ургамал 1.5 мм, Завханмандал 1.8 мм тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 6 – 14 м/с, түр зуур өрөвхийлэлтээр 16 - 19 м/с хүрч салхилсан байна. Хамгийн их нь Баянтэс 19 м/с хүрч салхилсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс их салхитай 1 – 8 өдөр байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал дунд буюу сайн. Нийт нутгаар үетэн ургамлуудын Түрүүлэлт/залаалалт, цэцэглэлтийн үе шат жигдэрсэн, бэлчээрийн ургамлын дундаж өндөр 4 -19 см байна.
Зуншлагын байдал нийт нутгаар хэвийн байна.
Бэлчээрийн хөнөөлт царцаа: Нөмрөг, Баянтэс, Цэцэн-Уул, Тосонцэнгэл, Улиастай, Баянхайрхан, Идэр, Их-Уул, Сонгино, Түдэвтэй, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Яруу сумдын нутгаар 4 м2 талбай дахь царцааны дундаж тоо 1-7 ширхэг царцаатай бусад нутгаар байхгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар хадлан тэжээл бэлтгэх, тариаланчид тариа ногоо хураах ажил хийгдэж эхэлж байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр