Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 01 дзгээр сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 01 дүгээр сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 01-р сарын 11
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 15,2 ... 34,2 градус хүйтэн бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад олон жилийн дунджаас хүйтэн, сумдаар нь авч үзвэл: Улиастай, Алдархаан, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй сумдад олон жилийн дунджаас 1,2-4,1 градусаар дулаан, Баянхайрхан, Идэр, Эрдэнэхайрхан, Яруу сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байлаа. Хамгийн их температур нь 9-26 градусын хүйтэн байсан бол хамгийн бага температур нь 28-40 градус хүрч хүйтэрсэн байна. Хамгийн хүйтэн нь Баянтэс, Тосонцэнгэл, Отгон, Цэцэнуул, Нөмрөг, Их-уул сумдын нутгаар 39-40 градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 20....35 градус хүйтэн, өдөртөө хамгийн их температур 4..... 24 градус хүйтэн, шөнөдөө хамгийн бага температур нь 33-44 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 1-3 удаагийн оролтоор 0.0-1,3 мм тунадас орсон байна. Хамгийн их нь Цагаанхайрхан сумд 1,3мм, Отгон сумд 1,2мм тунадас орсон бол Их-уул, Сонгино сумдад тунадас ороогүй байна. Олон жилийн дунджтай харьцуулахад аймгийн хэмжээнд олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. Сумдаар нь авч үзвэл Отгон, Шилүүстэй сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, Улиастай, Завханмандал, Цагаанхайрхан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 2-12 м/с хүрч салхилсан. Хамгийн их хурд нь Цагаанхайрхан, Цагаанчулуут сумдад ажиглагдаж 10-12м/с хүрсэн байна.
Цасан бүрхүүлийн байдал : Нийт сумдын нутгаар цасны дундаж зузаан 3-30см цастай, цасны дундаж нягт 0,11-0,31гр/см3 байна. Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул сумдын нийт нутаг Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй сумдын хойд хэсэг, Тэс, Тэлмэн сумдын зүүн хэсгээр хамгийн их цастай тал газраа 30-45 см, хунгарласан газраа 60-80 см, цасан дээрээ 8-12 см хөрлөж хатуурсан, цасан дороо 1-2 см мөсөн бүрхүүлтэй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Баянтэс, Их-уул, Тосонцэнгэл сумдын нутгаар өвөлжилтийн байдал хүндэрсэн зудын байдалтай байна. Өвс тэжээлийн хомсдолтой, малын хөл халцарсан бэлчээрлэхэд хүндрэлтэй байгаа тул малд нэмэлт тэжээл өгч, отор нүүдэл хийгдэж байна.
ТОЙМ БИЧСЭН: ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД ХААЦУЕТИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ