Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 03 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 03 дугаар сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 03-р сарын 11
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 7,5...19,4 градус хүйтэн бөгөөд олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, Улиастай, Нөмрөг сумдад олон жилийн дунджийн орчим байлаа. Хамгийн их температур нь 4 градус дулаанаас 8 градусын хүйтэн байсан бол хамгийн бага температур нь 19-33 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон, Цэцэнуул сумдын нутгаар 33 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 9....19 градус хүйтэн, өдөртөө хамгийн их температур 8 градус дулаанаас 2 градусын хүйтэн, хамгийн дулаан нь Дөрвөлжин сумд 14 градус дулаан, шөнөдөө хамгийн бага температур нь 18-37 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон, Цэцэн-уул, Тосонцэнгэл, Сантмаргаз, Тэлмэн сумдад 36-37 градус хүрч хүйтэрсэн.
Хур тунадас: Нийт сумдын нутгаар 1-5 удаагийн оролтоор 0.0-2,5 мм тунадас орсон байна. Хамгийн их нь Их-уул сумд 2,5мм, Цэцэн-уул сумд 2,2мм тунадас орсон бол Дөрвөлжин, Улиастай, Алдархаан, Сантмаргаз сумдад цас ороогүй. Олон жилийн дунджтай харьцуулахад аймгийн хэмжээнд олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна. Баянтэс, Цэцэн-уул, Тэс, Сонгино, Их-уул сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 6-12м/с салхитай. Зарим үед салхины хүч түр зуур ширүүсч 14-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурсан байна. Хамгийн их хурд нь Сонгино сумд 18м/с хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүлийн байдал : Дөрвөлжин сумын нутгаар цасан бүрхүүлгүй, бусад сумдын нутгаар цасны дундаж зузаан 2-37см цастай, цасны дундаж нягт 0,12-0,25гр/см3 байна. Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Асгат сумдын нийт нутаг Баянхайрхан, Нөмрөг, Түдэвтэй сумдын хойд хэсэг, Тэс, Тэлмэн сумын зүүн, хойд хэсгээр, Цагаанхайрхан сумын баруун, хойд, зүүн хэсгээр хамгийн их цастай тал газраа 32-50 см, хунгарласан газраа 60-110 см, цасан дээрээ 8-12 см хөрлөж хатуурсан, цасан дороо 1-2 см мөсөн бүрхүүлтэй байна.
Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд Цагаан зудтайд 15 сум, цагаанаар зудархууд 4 сум байна.Баянтэс, Тосонцэнгэл, Их-Уул, Тэс сумдууд (нэн хүнд), Асгат, Баянхайрхан, Нөмрөг сумын хойд, зүүн хойд хэсэг (Дархан-Уул, Нуур багууд), Тэлмэн, Түдэвтэй, Цагаанхайрхан, Яруу, Идэр, Улиастай, Алдархаан, Цагаанчулуут сумуудын нутаг дэвсгэр цагаан зудтай, Сонгино, Цэцэн-Уул, Завханмандал, Эрдэнэхайрхан сумд цагаанаар зудархуу байна.
МАА-н үйлдвэрлэлд: Цагаанаар зудтай болон зудархуу бус нутгийн мал өвөлжилтийн байдал ихээхэн хүндэрсэн, өвс тэжээлийн хомсдолтой, малын тарга тэвээрэг муудаж малын хорогдол гарсаар байна.
ТОЙМ БИЧСЭН: ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД ХААЦУЕТИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ