Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 04 дүгээр сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 04-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 04-р сарын 21
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 3.1-9.7 градус дулаан, нийт нутгаар олон жилийн дунджаас 3-6 градусын дулаан байсан байна. Агаарын хамгийн их температур 13-20 градус дулаан, хамгийн бага температур 5-10 градус хүйтэн байлаа.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 6-14 градус дулаан, хамгийн их температур 26-47 градус дулаан, хамгийн бага температур 6-12 градус хүйтэн байна.
Хур тунадас: Энэ арав хоногт ихэнх нутгаар 1-2 удаагийн оролтоор 0,0-13,2мм тунадас орсон байна. Хамгийн их нь Улиастайд 13,2мм, Цагаанхайрханд 11,6мм, Шилүүстэйд 10,3мм тунадас орсон байна. 17нд нутгийн өмнөд болон төвийн хэсгээр үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлсэн болно. Нөмрөг, Сантмаргаз сумдад тундас ороогүй. Олон жилийн дундажтай харьцуулахад Дөрвөлжин, Улиастай, Отгон, Алдархаан, Идэр, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Яруу сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадастай байлаа.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 8-12 м/с, түр зуур өрөврийлэлтээр 14-19 м/с хүрч явган шороон шуурга шуурсан байна. Хамгийн их нь, Завханмандалд 19м/с, Тосонцэнгэлд 17м/с хүрч салхилсан. Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-6 хоног байсан байна.
Ургамалжилт: Ихэнх сумдын нутгаар үетэн ургамлуудын цухуйлтын үе шат илэрч, дундаж өндөр 1-4см байна. Отгон, Түдэвтэй, Тэлмэн, Яруу сумдын нутгаар ургамал цухуйгаагүй байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар бод малын төллөлт үргэлжилж байна. Энэ арав хоногт малын бэлчээрлэлтэнд цаг агаарын тааламжгүй нөхцөл гараагүй.
ТОЙМ БИЧСЭН: ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД ХААЦУЕТИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ