Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 04 дүгээр сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 04-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 04-р сарын 11
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 6.8 градус дулаанаас 7,5 градус хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулахад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, Баянтэс сумд олон жилийн дунджаас хүйтэн, Нөмрөг, Цэцэнуул, Тосонцэнгэл, Их-уул Түдэвтэй, Тэс сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан байна. Агаарын хамгийн их температур 10-18 градус дулаан, хамгийн бага температур 9-27 градус хүйтэн байсан бол хамгийн хүйтэн нь Баянтэс, Цэцэнуул сумдын нутгаар 27 градус хүрч хүйтэрсэн.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 12 градусын дулаанаас 6 градус хүйтэн, хамгийн их температур 13-40 градус дулаан, хамгийн бага температур 13-29 градус хүйтэн, хамгийн хүйтэн нь Цэцэн-уул сумд 29 градусын хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар хур тунадасгүй, нутгийн хойд хэсгийн Баянтэс, Тэс сумдын нутгаар 1 удаагийн оролтоор 0,5-1,0мм тунадас орсон байна. Олон жилийн дундажтай нийт нутгаар олон жилийн дунджаас бага хур тунадастай байлаа. Баянтэс сумд олон жилийн дунджийн орчим тунадас орсон байна.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 8-14 м/с, түр зуур өрөврийлэлтээр 16-20 м/с хүрч цасан болон явган шороон шуурга шуурсан байна. Хамгийн их нь Цагаанчулуут сумд 20м/с, Завханмандал сумд 16м/с хүрч салхилсан. Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-4 хоног байсан байна.
Цасан бүрхүүл: Баянтэс, Баянхайрхан, Тэс, Түдэвтэй сумдын нутгаар, 2-5 баллын цасан бүрхүүлтэй, хээрийн цасны хэмжилтийн талбайд цасны дундаж зузаан 2-16см байна. Тосонцэнгэл, Их-уул, Тэлмэн, Яруу сумдын нутгаар 1-4 баллын цасан бүрхүүлтэй байна.
Ургамалжилт: Дөрвөлжин, Завханмандал, Ургамал, Эрдэнэхайрхан сумдын нутгаар үетэн ургамлуудын цухуйлтын үе шат илэрсэн, дундаж өндөр 1-2см байна. Бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамлын үе шат илэрээгүй.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар бог малын төллөлт үргэлжилж байна. Энэ арав хоногт малын бэлчээрлэлтэнд цаг агаарын тааламжгүй нөхцөл гараагүй цаг агаар тогтуун харьцангуй дулаан байлаа.
ТОЙМ БИЧСЭН: ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД ХААЦУЕТИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ