Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 05 дугаар сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 05 дугаар сарын сүүлийн арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 06-р сарын 01
Агаарын температур: Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 7.1....16,4 градус дулаан буюу ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Ургамал, Тэс, Их-уул сумдын нутгаар олон жилийн дунджаас дулаан байлаа. Агаарын хамгийн их температур 21-27 градус дулаан байсан бол хамгийн хүйтэн нь 6 градус хүйтнээс 2 градусын дулаан байсан байна.
Хөрсний температурын хувьд: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хөрсний дундаж температур 12....24 градусын дулаан, хамгийн их температур 42-54 градус дулаан, хамгийн бага температур 1-8 градусын хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногийн 2-9 өдөр хур тунадас орж 5,1-44,9мм тунадас орсон байна. Хамгийн их нь Түдэвтэй сумд 44,9мм, Тэлмэн сумд 28,2мм, Идэр сумд 27,9мм, Цэцэн-уул сумд 20,8мм тунадас орсон. Олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орсон байна.
27-28 шөнө Нөмрөг, Түдэвтэй, Сонгино сумын нутгаар болон нутгийн баруун хойд хэсгээр үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлсэн.
Салхи: Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 10-18 м/с, түр зуур өрөвхийлэлтээр 20-24 м/с хүрч цасан болон явган шороон шуурга шуурсан байна. Хамгийн их нь Баянхайрхан, Тэс, Цагаанчулуут сумдад 24м/с, Завханмандал сумд 22 м/с, Нөмрөг сумд 21м/с хүрч салхилсан. Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 2-11 хоног байсан байна.
Цасан бүрхүүл: 27-28нд Баянтэс, Цэцэн-уул, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Эрдэнэхайрхан, Яруу сумдын нутгаар түр зуур цасан бүрхүүл тогтож ажиглалтын талбай орчим 0-7см цастай байлаа.
Ургамалжилт: Нийт нутгаар үетэн ургамлуудын цухуйлтын үе шат жигдэрсэн, бэлчээрийн ургамлын дундаж өндөр 1-9см, ургац 0,1-1,8ц/га байна. Цэцэн-уул, Улиастай, Отгон, Баянхайрхан, Идэр, Түдэвтэй, Яруу сумдад ургац тодорхойлох хэмжээнд хүрээгүй байлаа.Хөрсөн дээр цочир хүтрэлт ажиглагдснаас ихэнх ургамал гэмтлийн шинж илэрч үзүүр хэсэг нь хүрэнтсэн байна.
Зарим сумдын нутгаар 1м2 талбайд 1-7 ширхэг царцаа ажиглагдсан байна.
МАА-н үйлдвэрлэлд: Нийт сумдын нутгаар бод малын төллөлт үргэлжилж, хөөвөр хялгас авах ажил явагдаж байна. Түдэвтэй сумд цасан шуурганы улмаас 472 толгой мал хорогдсон бол, Дөрвөлжин сумд 178, Ургамал сумд 2 мал бусад шалтгааны улмаас хорогдсон байна.
ТОЙМ БИЧСЭН: ХЭЛТСИЙН ДАРГА БӨГӨӨД ХААЦУЕТИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ