Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 11 дүгээр сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 11-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 11-р сарын 21
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 3.0…..12.5 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 2-12 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 22-35 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Цэцэн-уул сумд -35,0 градус хүрч хүйтэрсэн. Нийт нутгаар олон жилийн стандарт дунджаас дулаан байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур 3.....12 градус хүйтэн байсан бол хамгийн их температур 6-20градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 22-36 градусын хүйтэн байлаа.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт нийт нутгаар 1-5 хоног хур тунадас орж 0,0-7,7 мм тунадас орлоо. Хамгийн их нь Шилүүстэй сумд 7,7мм тунадас орсон бол Ургамал сумд тунадас ороогүй байна. Аймгийн хэмжээнд олон жилийн стандарт дунджаас ахиу хур тунадас орсон байна. Сумдаар нь авч үзвэл Нөмрөг, Улиастай, Отгон, Идэр, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Яруу сумдын нутгаар олон жилийн стандарт дунджаас ахиу, Цэцэнуул,Ихуул сумдын нутгаар олон жилийн стандарт дунджийн орчим бусад нутгаар бага тунадас орсон байна.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 6-14 м/с байсан ба зарим сумдын нутгаар түр зуур өрөвхийлэлтээр 16-17 м/с хүрч салхиласан байна. Хамгийн их Завханмандал сумд 17м/с, Цагаанчулуут сумд 16м/с хүрч ширүүссэн байна. Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1-4 хоног байлаа.
Цасан бүрхүүл(Snow): Энэ хугацаанд ихэнх нутгаар цас орж цасан бүрхүүл тогтож 1-8см цастай, Отгон, Түдэвтэй, Цагаанчулуут, Шилүүстэй, Яруу сумдын нутгаар цасны нягт тодхоройлох хэмжээнд хүрч 0,08-,016г/см3 нягттай байна. Ургамал, Дөрвөлжин, Тэс сумдын нутгаар цасгүй цасан бүрхүүл тогтоогүй байна.
МАА-н үйлдвэрлэлд:. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалж малын бэлчээрлэлт саатсан өдөр байхгүй. Цасан бүрхүүл тогтож малын усан хангамж сайжирах төлөвтэй байна.
ТОЙМ БИЧСЭН ХЭЛТСИЙН ДАРГА, ХААЦУЕТ ИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ