Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 11 дүгээр сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 11-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 12-р сарын 01
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 10.6…..30.0 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 6-18 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 22-38 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон сумд 38.0, Цэцэн-уул сумд 34.0 градус хүрч хүйтэрсэн. Агаарын дундаж температурыг олон жилийн стандарт дундажтай харьцуулахад аймгийн хэмжээнд дунджийн орчим, Баянтэс, Тосонцэнгэл, Их-уул, Тэс, Ургамал сумдын нутгаар дулаан, Дөрвөлжин, Алдархаан, Баянхайрхан, Түдэвтэй, Тэлмэн сумдын нутгаар орчим, бусад нутгаар хүйтэн байсан байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур 11....29 градус хүйтэн байсан бол хамгийн их температур 6 градус дулаанаас 10 градусын хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 22-41 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон сумд 41 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт нийт нутгаар 2-7 хоног хур тунадас орж 0,0-1,1 мм тунадас орлоо. Хамгийн их нь Завханмандал сумд 1,1мм тунадас орсон бол Тэс, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумдад 0,0мм тунадас орсон байна. Аймгийн хэмжээнд олон жилийн стандарт дунджаас бага хур тунадас орсон байна. Сумдаар нь авч үзвэл Завханмандал, Алдархаан, Ургамал, Шилүүстэй сумдын нутгаар олон жилийн стандарт дунджаас ахиу, бусад сумдын нутгаар олон жилийн стандарт дунджаас бага тунадас орсон байна.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 4-10 м/с байсан ба зарим сумдын нутгаар түр зуур өрөвхийлэлтээр 12-14 м/с хүрч салхиласан байна. Хамгийн их Цагаанчулуут сумд 14м/с хүрч ширүүссэн байна. Нийт нутгаар 10 м/с-ээс их салхитай өдрийн тоо 1 хоног байлаа.
Цасан бүрхүүл(Snow): Энэ хугацаанд ихэнх нутгаар цас орж цасан бүрхүүл тогтож 0-7см цастай, Отгон, Цагаанчулуут, Шилүүстэй, Яруу сумдын нутгаар цасны нягт тодхоройлох хэмжээнд хүрч 0,06-,015г/см3 нягттай байна. Дөрвөлжин, Тэс сумдын нутгаар цасгүй цасан бүрхүүл тогтоогүй байна.
МАА-н үйлдвэрлэлд:. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалж малын бэлчээрлэлт саатсан өдөр байхгүй. Мал оторлох ажил үргэлжилж байна.
ТОЙМ БИЧСЭН ХЭЛТСИЙН ДАРГА, ХААЦУЕТ ИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ