Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 12 дугаар сарын дунд арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 12-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 12-р сарын 21
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 21.5…..35.8 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 14-20 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 29-44 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон, Цэцэн-уул сумдад 44.0 градус хүрч хүйтэрсэн. Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн стандарт дунджаас хүйтэн, Баянтэс, Тэс, Ургамал сумдын нутгаар орчим байсан байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур 21....37 градус хүйтэн байсан бол хамгийн их температур 8-19 градусын хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 30-46 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон, Цэцэн-уул сумдад 46.0 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт нийт нутгаар 1-4 хоног хур тунадас орж 0,0-1,6 мм тунадас орлоо. Хамгийн их нь Тэс сумд 1,6мм тунадас орсон бол Дөрвөлжин, Ургамал сумдад тунадас ороогүй байна. Нийт нутгаар олон жилийн стандарт дунджаас бага хур тунадас орсон бол Алдархаан, Тэлмэн, Тэс, Цагаанхайрхан, Эрдэнэхайрхан, Яруу сумдын нутгаар ахиу, Тосонцэнгэл, Улиастай, Баянхайрхан, Сантмаргаз, Түдэвтэй, Цагаанчулуут сумдын нутгаар олон жилийн стандарт дунджийн орчим тунадас орсон байна.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 4-10 м/с байлаа. Нөмрөг, Баянтэс, Их-уул, Яруу сумдын нутгаар түр зуур өрөвхийлэлтээр 12-16 м/с хүрч салхиласан.
Цасан бүрхүүл(Snow): Нийт нутгаар цас орж цасан бүрхүүл тогтож 0-6см цастай, Нөмрөг, Цэцэн-уул, Отгон, Баянхайрхан, Түдэвтэй, Тэлмэн, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Яруу сумдын нутгаар цасны дундаж нягт 0,06-,013г/см3 байна.
МАА-н үйлдвэрлэлд:. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалж малын бэлчээрлэлт саатсан өдөр байхгүй. Мал оторлох ажил үргэлжилж байна.
ТОЙМ БИЧСЭН ХЭЛТСИЙН ДАРГА, ХААЦУЕТ ИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ