Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 оны 12 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 12-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2020 оны 12-р сарын 11
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 19.6…..37.3 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 11-25 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 29-47 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон сумд 47.0, Цэцэн-уул сумд 43.0, Тэлмэн сумд 42,0 градус хүрч хүйтэрсэн. Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн стандарт дунджаас хүйтэн, Сантмаргаз, Тэс сумдын нутгаар орчим байсан байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур 19....36 градус хүйтэн байсан бол хамгийн их температур 2-10 градусын хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө 30-50 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон сумд 50, Цэцэнуул сумд 46 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт нийт нутгаар 1-6 хоног хур тунадас орж 0,0-3,6 мм тунадас орлоо. Хамгийн их нь Баянтэс сумд 3,6мм тунадас орсон бол Их-уул, Ургамал, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сумдад 0,0мм тунадас орсон байна. Нийт нутгаар олон жилийн стандарт дунджаас бага хур тунадас орсон бол Баянтэс, Идэр, Сантмаргаз, Түдэвтэй сумдын нутгаар ахиу, Нөмрөг, Тосонцэнгэл, Яруу сумдын нутгаар олон жилийн стандарт дунджийн орчим тунадас орсон байна.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхины дундаж их хурд 2-10 м/с байлаа. Баянхайрхан, Идэр сумдын нутгаар түр зуур өрөвхийлэлтээр 12-14 м/с хүрч салхиласан.
Цасан бүрхүүл(Snow): Нийт нутгаар цас орж цасан бүрхүүл тогтож 0-6см цастай, Нөмрөг, Отгон, Түдэвтэй, Цагаанчулуут, Шилүүстэй, Яруу сумдын нутгаар цасны нягт тодхоройлох хэмжээнд хүрч дундаж нягт 0,06-,013г/см3 байна.
МАА-н үйлдвэрлэлд:. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалж малын бэлчээрлэлт саатсан өдөр байхгүй. Мал оторлох ажил үргэлжилж байна.
ТОЙМ БИЧСЭН ХЭЛТСИЙН ДАРГА, ХААЦУЕТ ИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ