Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020-2021 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫН МЭДЭЭ


2020-2021 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Зуншлагын байдал 2020 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 75 орчим хувьд хэвийн сайн, 25 орчим хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байна.
Нийт нутгаар 5,6 дугаар сард бороо хур багатай, зуншлага муу байсан хэдий ч 6 дугаар сарын сүүлчээс ихэнх нутгаар хур бороо орж бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирсан.
Аймгийн дүнгээр авч үзвэл Цагаанчулуут, Улиастай, Сантмаргаз, Тэлмэн, Тосонцэнгэл, Асгат, Идэр сумдын сумын төвийн багууд даац олон дахин хэтэрч гарсан байна.
Дөрвөлжин сумын Буга, Цэцэнуул сумын Сангийн далай, Баянхайрхан сумын Наран, Тэс сумын Баянуул, Зүр багууд 3-5 дахин хэтэрсэн.
Шилүүстэйн Сайхан, Отгоны Бадрал, Соел, Баянбулаг, Онц, Хужирт, Цагаанчулуутын Арц, Дэлгэр, Цагаанхайрханы Баянбулаг, Алдархааны Мандаат, Аргалант, Яруугийн Зүйл, Дөрвөлжингийн Цогт, Эрдэнэхайрханы Баянзүрх, Бага нуур, Мөсөн, Алтан, Их-уулын Цэцүүх, Үржил, Хонгор, Тосонцэнгэлийн Идэр, Оргих, Цэцэнуулын Жаргалант баруун монгол, Оройн товгор, Жаргалант сонгинотын ар, Нөмрөгийн Хайрхан, Баянзүрх, Хөдрөг, Ургамал сумын Хүнгүй, Сонгино сумын Шар нуруу, Түдэвтэйн Цорго, Ойгон, Тэсийн Нисэг, Баянтэсийн Зайгал багуудаар 1-3 дахин хэтэрсэн бусад сум багийн нутгаар хүрэлцээтэй буюу нөөцтэй гарсан байна.
Өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сумдын нутаг өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй.
УС, ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
ЦАГ УУР ОРЧНЫ ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС