Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 3 дугаар сарын эхний дунд хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 3-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2021 оны 3-р сарын 21
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 3.8…..14.2 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 8-16 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 15-31 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Баянтэс, Цэцэнуул сумдад 31 градус хүрч хүйтэрсэн. Агаарын дундаж температурыг олон жилийн стандарт дундажтай харьцуулахад нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, Эрдэнэхайрхан сумд олон жилийн дунджаас хүйтэн байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур 0....13 градус хүйтэн байсан бол хамгийн их температур ихэнх нутгаар 4-30 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 19-33 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон, Түдэвтэй сумдад 33 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт зарим сумдын нутгаар 2-6 хоног хур тунадас орж 0,6-13,4 мм тунадас орлоо. Хамгийн их нь Отгон сумд 13,4мм, хамгийн бага нь Дөрвөлжин сумд 0,6мм тунадас орсон байна.
Олон жилийн стандарт дундажтай харьцуулахад: Нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу тундас орсон байна. Цэцэнуул сумын нутгаар олон жилийн дунджийн орчим тундастай байлаа.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар 10м/с их салхитай хоногийн тоо 1-4 хоног, салхины дундаж их хурд 12-16 м/с, нийт нутгаар 14нд ихэнх нутгаар түр зуур өрөвхийлэлт ажиглагдаж 18-28 м/с, хамгийн их нь Алдархаан, Баянхайрхан сумдын нутгаар 28 м/с хүрч өрөвхийлсэн байна.
Цасан бүрхүүл(Snow): Цас бүрхүүлтэй байгаа сумдын цасны дундаж зузаан 0-9см, цасны дундаж нягт 0.12-0.18г/см3 байлаа харин Дөрвөлжин, Завхамандал, Ургамал, Сантмаргаз, Сонгино, Эрдэнхайрхан сумдын нутгаар цасан бүрхүүлгүй байна.
МАА-н үйлдвэрлэлд:.Зарим сумдын нутгаар малд нэмэгдэл тэжээл өгөх, бог г мал төллөх ажил явагдаж байна. Цаг агаарын нөхцлөөс шалтгаалж малын бэлчээрлэлт саатсан өдөр байхгүй хэдий бэлчээрийн даац хэтэрч гарсан Отгон, Цагаанчулуут, Шилүүстэй сумдын нутгаар зуншлага тааруу цас ихтэй цасан доороо өвчгүй байгаагаас, өвс тэжээлийн хомсдолтой байгаас өвөлжилт хүндэрсэн.
ТОЙМ БИЧСЭН ХЭЛТСИЙН ДАРГА, ХААЦУЕТ ИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ