Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 4 дүгээр сарын сүүлийн арав хоногийн ХААЦУ-ын тойм


2020 оны 4-р сарын 3-р арав хоногийн
цаг агаарын тойм
2021 оны 5-р сарын 1
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 0.9 градус хүйтнээс 6.8 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 13-25 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 6-16 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Отгон сумд 16 градус хүрч хүйтэрсэн. Агаарын дундаж температурыг олон жилийн стандарт дундажтай харьцуулахад ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн харин Цэцэн-уул, Их-уул, Сантмаргаз, Тэлмэн, Ургамал сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур 1 градус хүйтнээс 10 градус дулаан байсан бол хамгийн их температур ихэнх нутгаар 23-48 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 8-21 градусын хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн нь Идэр сумд 21 градус, Яруу сумд 20 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт зарим сумдын нутгаар 3-7 хоног хур тунадас орж 0,4-34,6 мм тунадас орлоо. Хамгийн их нь Цагаанхайрхан сумд 34,6мм, Их-уул сумд 31,3мм, Улиастай, Отгон сумдад 30,3-30,6мм тунадас орсон байна.
Олон жилийн стандарт дундажтай харьцуулахад: Ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орсон бол Завхамандал, Ургамал сумдын нутгаар олон жилийн дунджаас бага тундас орлоо.
Салхи(Wind): Энэ 10 хоногт нийт нутгаар салхи шуургатай 10м/с их салхитай хоногийн тоо 3-8 хоног, салхины дундаж их хурд 08-16 м/с, зарим нутгаар түр зуур өрөвхийлэлт ажиглагдаж 18-20м/с хүрч салхилсан байна. Хамгийн их нь Тосонцэнгэл, Түдэвтэй сумдын нутгаар 20м/с хүрч өрөвхийлсэн байна.
Ургамалжилтын байдал: Нийт нутгаар бэлчээрийн ургамлын цухуйлтын үе шат үргэлжилж байгаа боловч 22-26-ны өдрүүдэд нийт нутгаар ахиухан хэмжээний цас орсны улмаас цасан бүрхүүл тогтож ажиглалт хийгдэх боломжгүй байлаа. Цасан бүрхүүл тогтоогүй сумдын ургамлын дундаж өндөр 1-2см байна.
МАА-н үйлдвэрлэлд:. Нийт нутгаар бод мал төллөх, ямаа самнах ажил явагдаж байна. 22-26-ны өдрүүдэд нийт нутгаар ахиухан хэмжээний цас орсны улмаас цасан бүрхүүл тогтсоноос 10-26см цастай байснаас шалтгаалж Нөмрөг, Отгон, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй сумдын нутгаар 2-5 малын бэлчээрлэлт саатсан. Ямаа самнах ажил хоошилсон зэрэг хүндрэл гарсан байна.
Энэ сард нийт 21341 толгой мал хорогдсон үүнээс хамгийн их нь Шилүүстэй сумд 7025, Цагаанчулуут сумд 6040, Алдархаан сумд 2108, Отгон сумд 1765 толгой мал тус тус хорогдсон.
ТОЙМ БИЧСЭН ХЭЛТСИЙН ДАРГА, ХААЦУЕТ ИНЖЕНЕР Д.УРАНЧИМЭГ