Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 03 дугаар сарын эхний арав хоногийн ХААЦУ-ын тойм мэдээ


2023 оны 3-р сарын 1-р арав хоногийн
цаг агаарын тойм
2023 оны 3-р сарын 11
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -19.2 градус хүйтнээс, 0.4 градус дулаан, хамгийн их температур өдөртөө 3 ... 16 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө -14 ... -36 градус, хамгийн хүйтэн нь Отгон сумд -36 градус, Нөмрөг,Тэлмэн сумдад -32 градус, Баянтэс, Цэцэн-Уул, Яруу сумдад -30 градус хүрч хүйтэрсэн байна.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур -1 ... -19 градус, хамгийн их температур өдөртөө 2 ... 22 градус, хамгийн бага температур шөнөдөө -16 ... -39 градус, хамгийн хүйтэн нь Отгон сумд -39 градус, Тосонцэнгэл, Нөмрөг, Тэлмэн -34 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт Дөрвөлжин, Шилүүстэй сумдын нутгаар хур тунадас ороогүй бусад нутгаар 0.0-3.9 мм тунадас бөгөөд хамгийн их нь Сонгино сумд 3.9 мм, Баянхайрхан сумд 2.7 мм, Тэс сумд 1.8 мм, Яруу 1.5 мм, Баянтэс 1.1 мм тунадас орсон байна.
Салхи(Wind): Нийт нутгаар салхины дундаж их хурд 10 ... 16 м/с, өрөвхийлөлтөөр 18-20 м/с, хамгийн их нь Шилүүстэй сумд 20 м/с, Дөрвөлжин, Нөмрөг сумдад 19 м/с хүрч сайхилсан байна.
Цасан бүрхүүл: Нутгийн 43 орчим хувьд цасан бүрхүүлтэй, 57 хувь нь цасгүй байна. Дөрвөлжин, Завханмандал, Сантмаргаз, Шилүүстэй, Ургамал сумдад цасгүй, бусад сумдын нутгаар 1-10 баллын цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан 0-20 см, дундаж нягт 0.11-0.29 гр/см3 байлаа.
МАА-н үйлдвэрлэлд:. Нийт сумдын нутгаар мал нэмэгдэл тэжээлд орсон байна. Цас багатай хэдий ч зуншлага тааруу байснаас өвс тэжээлийн нөөц багатай өвөлжилт хүндэрч байна.
Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын Зудын эрсдлийн шалгуураар Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат, Отгон, Нөмрөг сумууд Цагаанаар зудтай. Тосонцэнгэл, Идэр, Сонгино, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Яруу, Түдэвтэй, Алдархаан, Улиастай, Их-Уул, Эрдэнэхайрхан, Шилүүстэй, Сантмаргаз сумдууд Цагаанаар зудархуу бусад сумууд зудын НЭН эрсдэлтэй байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ын ахлах техникч М.Өсөхбаяр