Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 1 дүгээр сарын дунд арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм


2023 оны 1-р сарын 2-р арав хоногийн
цаг агаарын тойм
2023 оны 1-р сарын 21
Агаарын температур(Air temperature): Нийт сумдын нутгаар агаарын дундаж температур -20.5 … -31.2 градус хүйтэн, хамгийн их температур өдөртөө 0-12 градусын хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө -31 ... -47 градус хүйтэн, хамгийн хүйтэн, Баянтэс сумд -47 градус, Отгон, Тосонцэнгэл сумдад -46 градус, Цэцэн-уул, Тэлмэн сумдад -45 градус, Их-уул, Яруу, Нөмрөг, Тэс, Улиастай Баянхайрхан, Идэр сумдад -40...-44 градус хүрч хүйтэрсэн байна. Нийт сумдын нутгаар 1-9 хоног -30 градусаас хүйтэн байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Энэ арав хоногт нийт нутгаар хөрсний дундаж температур -20 ... -33 градус, хамгийн их температур өдөртөө 0 -12 градусын хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө -33 ... -49 градус, хамгийн хүйтэн нь Отгон, Цэцэн-уул, Баянтэс, Тэлмэн сумдад -49 градус, Яруу сумд -48 градус, Нөмрөг, Түдэвтэй, Тосонцэнгэл сумдад -46 градус, Баянхайрхан сумд -45 градус хүрч хүйтэрсэн байна.
Хур тунадас(Precipitаtion) Энэ арав хоногт нийт нутгаар их бага хэмжээний цас 1-7 хоног орж 0.2 ... 13,3 мм тунадас орсон байна. Хамгийн их нь Тэс сумд 13.3 мм, Баянхайрхан сумд 7.4мм, Баянтэс сумд 7.2мм тунадас орсон бол хамгийн бага нь Ургамал, Шилүүстэй сумдад 0.2 мм тунадас орлоо.
Салхи(Wind): Нийт нутгаар салхины дундаж их хурд 8-14 м/с, Зарим сумдын нутгаар 11-13-ны өдрүүдэд зөөлөн цасан шуурга шуурч түр зуур салхины хүч ширүүсч 14-20 м/с хүрсэн байна. Хамгийн их нь Завханмандал сумд 20 м/с хүрч шуурсан.
Цасан бүрхүүл: Нутгийн 95 орчим хувьд цасан бүрхүүл тогтож ажиглалтын талбайн цасны хэмжилтээр 5-10 баллын цасан бүрхүүлтэй цасны дундаж зузаан 1-22 см, дундаж нягт 0.11-0.23 гр/см3 сумдын 4 зүгээр цасны зузаан 1-30 см байна. Одоогоор хамгийн их цастай Тэс, Баянтэс сумдууд байна.
МАА-н үйлдвэрлэлд:. Нийт сумдын нутгаар мал нэмэгдэл тэжээлд орсон хүйтрэлт ихтэй байгаа тул өвөлжилт хүндэрч байна. Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын Зудын эрсдлийн шалгуураар Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат, Отгон сумууд Цагаанаар зудтай. Нөмрөг, Идэр, Сонгино, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Яруу, Түдэвтэй, Алдархаан, Улиастай сумдууд Цагаанаар зудархуу бусад сумууд зудын НЭН эрсдэлтэй байна.
ТОЙМ БИЧСЭН: ЦУОТХ-ИЙН ДАРГА, ХААЦУЕТИ Д.УРАНЧИМЭГ