Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Гадаргын усны 2021 оны 02 сарын төлөв
Гадаргын усны чанар
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 02 дугаар сард Богд-Улиастай дээд, Чигэстэй-Улиастай дээд, доод цэгүүдээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байв.
Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдийг MNS4586:1998 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Богд-Улиастай/дээд/ |
9.54 |
1.9 |
0.6 |
0.02 |
0.001 |
0.009 |
0.24 |
2 |
Чигэстэй-Улиастай/дээд/ |
9.38 |
1.4 |
0.6 |
0.02 |
0.001 |
0.004 |
0.20 |
3 |
Чигэстэй-Улиастай/доод/ |
7.63 |
1.1 |
1.0 |
0.02 |
0.001 |
0.007 |
0.22 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Богд голын усны цахилгаан дамжуулах чадвар 288 µs/ñm, эрдэсжилт 168.5мг/л, хатуулаг 1.44мг-экв/л, төмөр 0.02мг/л, нитрат азот 0.61мг/л, цахиур 4.5мг/л, сульфат 17.0мг/л, хлор 2.5мг/л, гидрокарбонат 105.5мг/л, натри кали 17.8мг/л байна.
Чигэстэй голын усны цахилгаан дамжуулах чадвар 167.8-181.6µs/ñm, эрдэсжилт 125.9-141.9мг/л, хатуулаг 1.28-1.32мг-экв/л, төмөр 0.01-0.02мг/л, нитрат азот 0.64-0.82мг/л, цахиур 4.7мг/л, сульфат 0.22-0.41мг/л, хлор 2.5мг/л, гидрокарбонат 81.1-83.0мг/л, натри кали 8.5-13.0мг/л байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
02 дугаар сард, Завхан аймгийн хаягдал ус Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.8 дахин их, нийт азот 1.2 дахин их байлаа.
Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Улиастай сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6-9 |
30 |
20 |
20 |
15 |
|
Орох |
7.42 |
119.2 |
135.2 |
31.8 |
|
|
Гарах |
7.38 |
илр |
35.8 |
18.3 |
17.55 |
1.483 |
Цэвэршилт, хувь |
73.5% |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ