Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 4 дүгээр сарын төлөв байдал
Гадаргын усны чанар
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 4 дүгээр сард Богд-Улиастай дээд, доод цэг, Чигэстэй-Улиастай дээд, доод цэг, Идэр-Идэр, Идэр-Тосонцэнгэл дээд, доод цэг, Буянт-Отгон, Хүнгүй-Ургамал, Завхан-Дөрвөлжин, Тээл-Дөрвөлжин, Хар нуур-Дөрвөлжин зэрэг хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба усны эрдэсжилт 117-399мг/л байв.
2019 оны 4 дүгээр сард хийсэн Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Богд-Улиастай-1 |
10.54 |
1.9 |
4.0 |
0.11 |
0.003 |
0.006 |
0.35 |
2 |
Богд- Улиастай-2 |
9.14 |
1.7 |
4.3 |
0.18 |
0.003 |
0.014 |
0.22 |
3 |
Чигэстэй-Улиастай-1 |
9.92 |
2.2 |
4.2 |
0.14 |
0.004 |
0.006 |
0.29 |
4 |
Чигэстэй-Улиастай-2 |
7.44 |
2.6 |
2.2 |
0.90 |
0.006 |
0.051 |
0.21 |
5 |
Идэр-Идэр |
|
|
9.6 |
0.44 |
0.005 |
0.012 |
0.14 |
6 |
Идэр- Тосонцэнгэл-1 |
|
|
9.2 |
0.33 |
0.009 |
0.023 |
0.48 |
7 |
Идэр-Тосонцэнгэл-2 |
|
|
4.3 |
0.38 |
0.005 |
0.019 |
0.38 |
8 |
Буянт-Отгон |
|
|
23.0 |
0.99 |
0.002 |
0.063 |
илр |
9 |
Хүнгүй-Ургамал |
|
|
11.5 |
0.46 |
0.031 |
0.020 |
0.58 |
10 |
Завхан-Дөрвөлжин |
|
|
6.6 |
0.36 |
0.006 |
0.022 |
0.33 |
11 |
Тээл-Дөрвөлжин |
|
|
9.6 |
0.10 |
0.001 |
0.007 |
1.22 |
12 |
Хар нуур-Дөрвөлжин |
|
|
9.6 |
0.74 |
0.005 |
0.016 |
0.67 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар
Стандарттай харьцуулсан дүнгээс харахад перманганатын исэлдэх чанар Буянт голын ус 2.3, Хүнгүй голын ус 1.2 дахин, аммоний азотын агууламж Чигэстэй голын ус /доод/ 1.8, Буянт голын ус 2.0, Хар нуурын ус 1.5 дахин, нитрит азотын агууламж Хүнгүй гол 1,6 дахин давсан байлаа.
Богд гол: Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 113-116,8мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 1,40-1,44мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 173,5-169,9 фтор 0,22-0.35мг/л, төмөр 0.07мг/л, нитрат азот 0,51-0,55мг/л, цахиур 4,82-5,68мг/л, сульфат 1,8-3,3мг/л, хлор 1,8мг/л, гидрокарбонат 83-84,2мг/л, натри кали 1,2-1,5мг/л байна.
Чигэстэй гол: Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 132,1-132,9 мг/л, хатуулаг 1,48-1,56мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 186,9-187,3 фтор 0,21-0.29мг/л, төмөр 0,06-0,09мг/л, нитрат азот 0,52-0,69мг/л, цахиур 3,58-7,26мг/л, сульфат 7,8-8,9мг/л, хлор 2,1-2,5мг/л, гидрокарбонат 89,7-90,3мг/л, натри кали 4,0-10,7мг/л байна.
Идэр гол: Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 156,1-163,1 мг/л, хатуулаг 1,96-2,04мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 218-243 фтор 0,14-0,48мг/л, төмөр 0,11-0,12мг/л, нитрат азот 0,17-0,49мг/л, цахиур 4,79-9,34мг/л, сульфат 3,8-3,4мг/л, хлор 1,8-2,5мг/л, гидрокарбонат 115,9-122мг/л, натри кали 0,8-3,5мг/л байна.
Буянт гол: Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 246,4мг/л, хатуулаг 2,88мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 295 фтор илрээгүй, төмөр 0,13мг/л, нитрат азот 0,29мг/л, цахиур 7,14мг/л, сульфат 22,6мг/л, хлор 13,5мг/л, гидрокарбонат 150,1мг/л, натри кали 10,7мг/л байна.
Хүнгүй гол: Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 263,5мг/л, хатуулаг 2,52мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 316 фтор 0,58мг/л, төмөр 0,24мг/л, нитрат азот 0,89мг/л, цахиур 6,85мг/л, сульфат 24,4мг/л, хлор 5,0мг/л, гидрокарбонат 170,8мг/л, натри кали 23,2мг/л байна.
Завхан гол: Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 293мг/л, хатуулаг 2,20мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 321 фтор 0,33мг/л, төмөр 0,18мг/л, нитрат азот 0,44мг/л, цахиур 3,68мг/л, сульфат 66,2мг/л, хлор 11,7мг/л, гидрокарбонат 134,2мг/л, натри кали 42,8мг/л байна.
Тээл гол: Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 399мг/л, хатуулаг 3,20мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 448 фтор 1,22мг/л, төмөр 0,03мг/л, нитрат азот 0,15мг/л, цахиур 0,94мг/л, сульфат 53,0мг/л, хлор 15,2мг/л, гидрокарбонат 228,8мг/л, натри кали 52,0мг/л байна.
Хар нуур: Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 260,7мг/л, хатуулаг 2,12мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 322 фтор 0,67мг/л, төмөр 0,23мг/л, нитрат азот 0,10мг/л, цахиур 2,53мг/л, сульфат 36,6мг/л, хлор 10,3мг/л, гидрокарбонат 146,4мг/л, натри кали 33,2мг/л байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
4 дүгээр сард, Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 75%-ийн цэвэршилттэй, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 3,5 дахин, нийт азот 1,3 дахин, жинлэгдэгч бодис 1,5 дахин их давсан үзүүлэлттэй байлаа.
Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Улиастай сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
SO4 мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
Орох |
8.33 |
1274,0 |
280,0 |
28,0 |
|
|
|
Гарах |
8.23 |
43,6 |
70,0 |
8,5 |
18,83 |
0,595 |
25,0 |
Цэвэршилт, хувь |
75% |
ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ