Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 11 дүгээр сарын төлөв байдал
Гадаргын усны чанар
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 11 дүгээр сард Богд-Улиастай дээд, доод цэг, Чигэстэй-Улиастай дээд, доод цэг, Тэс-Баян уул зэрэг хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба усны эрдэсжилт 95.8-326.9мг/л байв.
2019 оны 11 дүгээр сард хийсэн Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Богд-Улиастай-1 |
10.85 |
1.7 |
1.2 |
0.04 |
0.005 |
илр |
0.25 |
2 |
Богд- Улиастай-2 |
10.07 |
1.4 |
0.9 |
илр |
0.001 |
илр |
0.19 |
3 |
Чигэстэй-Улиастай-1 |
9.92 |
1.2 |
1.2 |
0.02 |
илр |
илр |
0.30 |
4 |
Чигэстэй-Улиастай-2 |
10.46 |
1.2 |
1.1 |
0.12 |
0.006 |
0.008 |
0.25 |
5 |
Тэс-Баян уул |
|
|
0.9 |
илр |
0.001 |
илр |
0.51 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар
Богд голын усны эрдэсжилт 96-111мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 1.12мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 124-140 төмөр 0.03мг/л, нитрат азот 0.44-0.61мг/л, цахиур 4.88-5.52мг/л, сульфат 11.1-15.7мг/л, хлор 1.3мг/л, гидрокарбонат 59.8-65.9мг/л, натри кали 5.3-8.3мг/л байна.
Чигэстэй голын усны эрдэсжилт 107-113мг/л, хатуулаг 1.06-1.28мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 144.7-150.6 төмөр 0.01-0.02мг/л, нитрат азот 0.17-0.50мг/л, цахиур 5.94-6.22мг/л, сульфат 13.7-19.2мг/л, хлор 1.6мг/л, гидрокарбонат 65мг/л, натри кали 5.8-8.3мг/л байна.
Тэс голын усны эрдэсжилт 327мг/л, хатуулаг 3.48мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 370 төмөр илрээгүй, нитрат азот 0.26мг/л, цахиур 8.55мг/л, сульфат 34.3мг/л, хлор 4.5мг/л, гидрокарбонат 206.2мг/л, натри кали 18.5мг/л байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
11 дүгээр сард, Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 87.2%-ийн цэвэршилттэй байлаа.
Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Улиастай сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
SO4 мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6-9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
Орох |
7.86 |
90.0 |
195.0 |
23.0 |
|
|
|
Гарах |
7.14 |
8.0 |
25.0 |
10.0 |
11.50 |
2.115 |
14.1 |
Цэвэршилт, хувь |
87.2% |
ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ