Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 4 дүгээр сарын төлөв байдал
Гадаргын усны чанар
Завхан аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 4 дүгээр сард Богд-Улиастай дээд, доод цэг, Чигэстэй-Улиастай дээд, доод цэг, Идэр-Идэр, Идэр-Тосонцэнгэл дээд, доод цэг, Хүнгүй-Ургамал, Завхан-Дөрвөлжин, Тээл-Дөрвөлжин, Хар нуур-Дөрвөлжин зэрэг хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба усны эрдэсжилт 117-327мг/л байлаа.
2018 оны 4 дүгээр сард хийсэн Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Богд-Улиастай-1 |
12.80 |
1.8 |
1.4 |
0.04 |
0.003 |
0.001 |
0.14 |
2 |
Богд- Улиастай-2 |
13.76 |
1.6 |
1.9 |
0.04 |
0.002 |
0.004 |
0.13 |
3 |
Чигэстэй-Улиастай-1 |
12.80 |
1.4 |
3.0 |
0.09 |
0.005 |
0.006 |
0.21 |
4 |
Чигэстэй-Улиастай-2 |
12.16 |
1.8 |
1.1 |
0.03 |
0.002 |
0.002 |
0.08 |
5 |
Идэр-Идэр |
|
|
4.8 |
0.17 |
0.004 |
илр |
0.14 |
6 |
Идэр- Тосонцэнгэл-1 |
|
|
6.0 |
0.20 |
0.004 |
0.007 |
0.29 |
7 |
Идэр-Тосонцэнгэл-2 |
|
|
4.2 |
0.18 |
0.004 |
0.015 |
0.27 |
8 |
Хүнгүй-Ургамал |
|
|
3.8 |
0.21 |
0.018 |
0.011 |
0.65 |
9 |
Завхан-Дөрвөлжин |
|
|
3.7 |
0.19 |
0.005 |
0.009 |
илр |
10 |
Тээл-Дөрвөлжин |
|
|
6.7 |
0.18 |
0.002 |
0.006 |
1.17 |
11 |
Хар нуур-Дөрвөлжин |
|
|
5.3 |
0.11 |
0.002 |
0.004 |
0.64 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй.
Завхан аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис, эрдэс азотын агууламж MNS4586:1998 усны чанарын стандарттай харьцуулахад усны чанар сайн байлаа.
Богд гол: Отгонтэнгэрийн рашаан, түүний ар талын амнаас эх авсан рашааны гол Бага Богдтой, Өвөржоншт, Хөх нуруунаас эх авсан гол горхи нийлж Богдын гол болно. Богдын голын хяналтын дээд, доод 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 134-140мг/л-т хэлбэлзэж, аммонийн азот 0.04мгN/л, нитритийн азот 0.002-0.003мгN/л, нитратын азот 0.59-0.67мгN/л, эрдэс фосфор 0.001-0.004мгР/л, хатуулаг 1.36-1.48мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 151-161 байна. Харин төмөр 0.02мг/л, Фтор агууламж 0.13-0.14мг/л.
Чигэстэй гол: Чигэстэй гол нь 1050 ам км ус хурах талбайтай, 28 км урт олон жилийн дундаж өнгөрөлт 4.85 шоо м/с болно. Чигэстэй голын дээд, доод 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 116-179мг/л-т хэлбэлзэж, аммонийн азот 0.03-0.09мгN/л, нитритийн азот 0.002-0.005мгN/л, нитратын азот 0.44-0.75мгN/л, эрдэс фосфор 0.002-0.006мгР/л, хатуулаг 1.32-1.76мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 146-195 байна. Харин төмөр 0.02-0.05мг/л, Фтор агууламж 0.08-0.21мг/л.
Идэр гол: Идэр гол нь Хангайн нуруунаас эх авах бөгөөд Идэр сумын харуулын хяналтын цэгээс 1 сорьц, Тосонцэнгэл сумын Идэр-Тосонцэнгэл харуулын хяналтын цэгээс 1 сорьц, гүүрний доод хяналтын цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэр голын ус нь давсны ионы бүтцийн хувьд анионоос гидрокарбонатын ион зонхилж НСО3>SO4>CI байна. Харин катионоос кальцийн ион зонхилох ба катионы харьцаа Са>Mg>Na+K байна. рН-ийн хэмжээ 7.05-7.34 сул шүлтлэг устай. Голын усны эрдэсжилт 214-234мг/л-т хэлбэлзэж, Аммонийн азот 0.17-0.20мгN/л, нитритийн азот 0.004мгN/л, нитратын азот 0.16-0.43мгN/л, эрдэс фосфор 0.007-0.015мгР/л, хатуулаг 2.24-2.36мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 232-252 байна. Харин төмөр 0.04-0.08мг/л, Фтор агууламж 0.14-0.29мг/л.
Буянт гол: Буянт гол нь Хөх Сэрхий нурууны салбар уулс болох Тахилт уулнаас далайн түвшинээс дээш 3400 м орчим өндрөөс эх авч нийт 8366.9 км2 талбайгаас усжиж голын нийт урт 171.8 км болно. Отгон сумын Буянт-Отгон харуулын хяналтын цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 115мг/л-т хэлбэлзэж, Аммонийн азот 0.06мгN/л, нитритийн азот 0.005мгN/л, нитратын азот илрээгүй, эрдэс фосфор 0.006мгР/л, хатуулаг 1.08мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 126 байна. Харин төмөр 0.04мг/л, Фтор агууламж 14мг/л.
Хүнгүй гол: Завхан аймгийн Ургамал сумын нутгаар урсдаг Хүнгүй голын усны эрдэсжилт 326мг/л-т хэлбэлзэж, аммонийн азот 0.21мгN/л, нитритийн азот 0.018мгN/л, нитратын азот 0.81мгN/л, эрдэс фосфор 0.011мгР/л байна. Харин төмөр 0.11мг/л, Фтор агууламж 0.65мг/л.
Завхан гол: Завхан гол нь Хангайн нурууны баруун хажууг хормойлон урсаж Айраг нуураар дамжин Хяргас нуурт цутгана. Голын ус хурах тайлбай 71210 ам км, 808 км урт, усны горимын хувьд зуны хур борооны үертэй голд хамрагдана. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 266мг/л-т хэлбэлзэж, аммонийн азот 0.19мгN/л, нитритийн азот 0.005мгN/л, нитратын азот 0.46мгN/л, эрдэс фосфор 0.009мгР/л байна. Харин төмөр 0.11мг/л, Фтор агууламж илрээгүй.
Тээл гол: Завхан аймгийн Дөлвөлжин сумын Хар нуураас эх авдаг Тээл голын шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 393мг/л, аммонийн азот 0.18мгN/л, нитритийн азот 0.002мгN/л, нитратын азот 0.16мгN/л, эрдэс фосфор 0.006мгР/л, хатуулаг 2.76мг-экв/л, урвалын орчин рH 7.42, цахилгаан дамжуулах чадвар 404 байна. Харин төмөр 0.04мг/л, Фтор агууламж 1.17мг/л.
Хар нуур: Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт оршдог хурын усаар тэжээгддэг нуур юм. Хомын хоолой Тээл голруу цутгадаг. Хар нуурын усны шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 210мг/л, аммонийн азот 0.11мгN/л, нитритийн азот 0.002мгN/л, нитратын азот 0.19мгN/л, эрдэс фосфор 0.004мгР/л, хатуулаг 1.68мг-экв/л, урвалын орчин рH 7.12, цахилгаан дамжуулах чадвар 231 байна. Харин төмөр 0.16мг/л, Фтор агууламж 0.64мг/л.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
4 дүгээр сард, Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан цэвэршүүлсэн бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 61.5%-ийн цэвэршилттэй байжээ.
Улиастай сумын Төв ЦБ-д орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Улиастай сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
SO4 мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
орох |
7.83 |
86.4 |
104.0 |
22.5 |
|
|
|
гарах |
7.74 |
52.8 |
40.0 |
16.0 |
21.02 |
1.785 |
18.0 |
Цэвэршилт, хувь |
61.5% |
Цэвэршүүлсэн усны хүлцэх агууламжаас жинлэгдэгч бодис 1.8 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2 дахин, нийт азот 1.4 их давсан байна.
2017 оны 4 дүгээр сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэлх хугацааны Завхан Төв ЦБ-ийн хаягдал бохир ус цэвэршүүлсэн чадварыг дараагийн зурагт үзүүллээ.
Завхан аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний 2018 оны 4 дүгээр сарын шинжилгээний дүнг MNS4586:1998 стандарттай харьцуулахад усны чанар сайн байлаа. Завхан аймгийн Улиастай сумын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 61.5%-ийн цэвэршилттэй байсан ба MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулахад жинлэглэгч бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азот бага зэрэг давсан бохирдолтой байлаа.
ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ