Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 10 дугаар сарын төлөв байдал
Гадаргын усны чанар
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 10 дугаар сард Богд-Улиастай дээд, доод цэг, Чигэстэй-Улиастай дээд, доод цэг, Идэр-Идэр, Идэр-Тосонцэнгэл дээд, доод цэг, Буянт-Отгон, Хүнгүй-Ургамал, Завхан-Дөрвөлжин, Тээл-Дөрвөлжин, Хар нуур-Дөрвөлжин зэрэг хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба усны эрдэсжилт 62-359мг/л байв.
2018 оны 10 дугаар сард хийсэн Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Богд-Улиастай-1 |
8.96 |
1.3 |
3.3 |
0.17 |
0.003 |
0.006 |
0.20 |
2 |
Богд- Улиастай-2 |
9.13 |
1.5 |
3.0 |
0.08 |
0.002 |
0.004 |
0.20 |
3 |
Чигэстэй- Улиастай-1 |
9.79 |
1.8 |
4.0 |
0.13 |
0.002 |
илр |
0.33 |
4 |
Чигэстэй- Улиастай-2 |
9.63 |
1.2 |
3.2 |
0.10 |
0.001 |
илр |
0.22 |
5 |
Идэр-Идэр |
|
|
3.8 |
0.15 |
0.002 |
0.003 |
0.16 |
6 |
Идэр-Тосонцэнгэл-1 |
|
|
2.0 |
0.07 |
0.002 |
0.004 |
0.30 |
7 |
Идэр-Тосонцэнгэл-2 |
|
|
1.8 |
0.08 |
0.002 |
0.006 |
0.32 |
8 |
Буянт-Отгон |
|
|
2.2 |
0.15 |
0.002 |
0.004 |
0.13 |
9 |
Хүнгүй-Ургамал |
|
|
1.3 |
0.13 |
0.005 |
0.014 |
0.76 |
10 |
Завхан-Дөрвөлжин |
|
|
1.8 |
0.12 |
0.003 |
0.007 |
0.35 |
11 |
Тээл-Дөрвөлжин |
|
|
8.4 |
0.16 |
0.002 |
0.005 |
0.95 |
12 |
Хар нуур-Дөрвөлжин |
|
|
8.0 |
0.16 |
0.002 |
0.006 |
1.02 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй
Богд гол: Отгонтэнгэрийн рашаан, түүний ар талын амнаас эх авсан рашааны гол Бага Богдтой, Өвөржоншт, Хөх нуруунаас эх авсан гол горхи нийлж Богдын гол болно. Богдын голын хяналтын дээд, доод 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 62-66мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 0.80мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 99-100 аммонийн азот 0.08-0.17мгN/л, нитритийн азот 0.002-0.003мгN/л, нитратын азот 0.34-0.35мгN/л, эрдэс фосфор 0.004-0.006мгP/л, байна.
Чигэстэй гол: Чигэстэй гол нь 1050 ам км ус хурах талбайтай, 28 км урт олон жилийн дундаж өнгөрөлт 4.85 шоо м/с болно. Чигэстэй голын дээд, доод 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 77-84мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 0.84-0.88мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 112-120 аммонийн азот 0.10-0.13мгN/л, нитритийн азот 0.001-0.002мгN/л, нитратын азот 0.23-0.31мгN/л, эрдэс фосфор илрээгүй байна.
Идэр гол: Идэр гол нь Хангайн нуруунаас эх авах бөгөөд Идэр сумын харуулын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэр голын ус нь давсны ионы бүтцийн хувьд анионоос гидрокарбонатын ион зонхилж НСО3>SO4>CI байна. Харин катионоос кальцийн ион зонхилох ба катионы харьцаа Са>Mg>Na+K байна. рН-ийн хэмжээ 7.36-7.48 сул шүлтлэг устай. Голын усны эрдэсжилт 124-172мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 1.24-1.60мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 146-190 аммонийн азот 0.08-0.15мгN/л, нитритийн азот 0.002мгN/л, нитратын азот 0.16-0.36мгN/л, эрдэс фосфор 0.003-0.006мгР/л, байна.
Буянт гол: Буянт гол нь Хөх Сэрхий нурууны салбар уулс болох Тахилт уулнаас далайн түвшинээс дээш 3400 м орчим өндрөөс эх авч нийт 8366.9 км2 талбайгаас усжиж голын нийт урт 171.8 км болно. Отгон сумын Буянт-Отгон харуулын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 91мг/л, хатуулаг 0.84мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 130 аммонийн азот 0.15мгN/л, нитритийн азот 0.002мгN/л, нитратын азот 0.18мгN/л, эрдэс фосфор 0.004мгP/л байна.
Хүнгүй гол: Завхан аймгийн Ургамал сумын нутгаар урсдаг Эрдэнэ-хайрхан сумын мухартын голоос эх авдаг Хүнгүй голын шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 359мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 2.84мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 375 аммонийн азот 0.13мгN/л, нитритийн азот 0.005мгN/л, нитратын азот 0.75мгN/л, эрдэс фосфор 0.014мгР/л, байна.
Завхан гол: Завхан гол нь Хангайн нурууны баруун хажууг хормойлон урсаж Айраг нуураар дамжин Хяргас нуурт цутгана. Голын ус хурах тайлбай 71210 ам км, 808 км урт, усны горимын хувьд зуны хур борооны үертэй голд хамрагдана. Завхан голын шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 257мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 1.64мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 287 аммонийн азот 0.12мгN/л, нитритийн азот 0.003мгN/л, нитратын азот 0.38мгN/л, эрдэс фосфор 0.007мгР/л, байна.
Тээл гол: Завхан аймгийн Дөлвөлжин сумын Хар нуураас эх авдаг Тээл голын шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 307мг/л, хатуулаг 2.16мг-экв/л, урвалын орчин рH 7.02, цахилгаан дамжуулах чадвар 341 аммонийн азот 0.16мгN/л, нитритийн азот 0.002мгN/л, нитратын азот 0.13мгN/л, эрдэс фосфор 0.005мгР/л, байна.
Хар нуур: Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт оршдог хурын усаар тэжээгддэг нуур юм. Хомын хоолой Тээл голруу цутгадаг. Хар нуурын шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 320мг/л, хатуулаг 2.16мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 352 аммонийн азот 0.16мгN/л, нитритийн азот 0.002мгN/л, нитратын азот 0.09мгN/л, эрдэс фосфор 0.006мгР/л, байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
10 дугаар сард, Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 91.2%-ийн цэвэршилттэй байжээ.
Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Улиастай сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
SO4 мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
орох |
7.20 |
27.6 |
80.0 |
10.0 |
|
|
|
гарах |
7.17 |
7.6 |
7.0 |
6.0 |
4.49 |
0.750 |
29.0 |
Цэвэршилт, хувь |
91.2% |
ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ