Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 5 дугаар сарын төлөв байдал
Гадаргын усны чанар
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 5 дугаар сард Богд-Улиастай дээд, доод цэг, Чигэстэй-Улиастай дээд, доод цэг, Идэр-Идэр, Идэр-Тосонцэнгэл дээд, доод цэг, Буянт-Отгон, Тэс-Баян уул, Тээл-Дөрвөлжин зэрэг хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба усны эрдэсжилт 54-298мг/л байв.
2018 оны 5 дугаар сард хийсэн Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Богд-Улиастай-1 |
11.04 |
1.4 |
5.2 |
0.29 |
0.003 |
0.008 |
0.19 |
2 |
Богд- Улиастай-2 |
10.24 |
1.3 |
4.5 |
0.23 |
0.002 |
0.003 |
0.12 |
3 |
Чигэстэй-Улиастай-1 |
10.56 |
1.0 |
3.2 |
0.14 |
0.002 |
0.001 |
0.20 |
4 |
Чигэстэй-Улиастай-2 |
10.64 |
1.1 |
4.5 |
0.23 |
0.002 |
0.003 |
0.16 |
5 |
Идэр-Идэр |
|
|
5.1 |
0.21 |
0.005 |
0.004 |
0.10 |
6 |
Идэр- Тосонцэнгэл-1 |
|
|
3.0 |
0.17 |
0.004 |
0.005 |
0.27 |
7 |
Идэр-Тосонцэнгэл-2 |
|
|
4.2 |
0.14 |
0.004 |
0.006 |
0.26 |
8 |
Буянт-Отгон |
|
|
5.1 |
0.31 |
0.003 |
0.004 |
0.12 |
9 |
Тэс-Баян уул |
|
|
5.0 |
0.25 |
0.005 |
0.010 |
0.41 |
10 |
Тээл-Дөрвөлжин |
|
|
8.2 |
0.11 |
0.001 |
0.004 |
0.83 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар
Богд гол: Отгонтэнгэрийн рашаан, түүний ар талын амнаас эх авсан рашааны гол Бага Богдтой, Өвөржоншт, Хөх нуруунаас эх авсан гол горхи нийлж Богдын гол болно. Богдын голын хяналтын дээд, доод 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 54-58мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 0.64-0.70мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 77.0-85.0 аммонийн азот 0.23-0.29мгN/л, нитритийн азот 0.002-0.003мгN/л, нитратын азот 0.14-0.33мгN/л, эрдэс фосфор 0.003-0.008мгР/л, байна.
Чигэстэй гол: Чигэстэй гол нь 1050 ам км ус хурах талбайтай, 28 км урт олон жилийн дундаж өнгөрөлт 4.85 шоо м/с болно. Чигэстэй голын дээд, доод 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 64-110мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 0.74-1.00мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 91-128 аммонийн азот 0.14-0.23мгN/л, нитритийн азот 0.002мгN/л, нитратын азот 0.28-0.40мгN/л, эрдэс фосфор 0.001-0.003мгР/л, байна.
Идэр гол: Идэр гол нь Хангайн нуруунаас эх авах бөгөөд Идэр сумын харуулын хяналтын цэгээс, Тосонцэнгэл сумын Идэр-Тосонцэнгэл харуулын хяналтын цэгээс, гүүрний доод хяналтын цэгээс тус бүр сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэр голын ус нь давсны ионы бүтцийн хувьд анионоос гидрокарбонатын ион зонхилж НСО3>SO4>CI байна. Харин катионоос кальцийн ион зонхилох ба катионы харьцаа Са>Mg>Na+K байна. рН-ийн хэмжээ 7.19-7.87 сул шүлтлэг устай. Голын усны эрдэсжилт 114-168мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 1.20-1.76мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 147-204 аммонийн азот 0.14-0.21мгN/л, нитритийн азот 0.004-0.005мгN/л, нитратын азот 0.27-0.43мгN/л, эрдэс фосфор 0.004-0.006мгР/л, байна.
Буянт гол: Буянт гол нь Хөх Сэрхий нурууны салбар уулс болох Тахилт уулнаас далайн түвшинээс дээш 3400 м орчим өндрөөс эх авч нийт 8366.9 км2 талбайгаас усжиж голын нийт урт 171.8 км болно. Отгон сумын Буянт-Отгон харуулын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 60.9мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 0.74мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 95 нийт азот 0.58мгN/л, эрдэс фосфор 0.004мгР/л байна.
Тээл гол: Завхан аймгийн Дөлвөлжин сумын Хар нуураас эх авдаг Тээл голын шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 298мг/л, хатуулаг 2.32мг-экв/л, урвалын орчин рH 7.71, цахилгаан дамжуулах чадвар 330 нийт азот 0.17мгN/л, эрдэс фосфор 0.004мгР/л, байна.
Гадаргын усны хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд MNS4586:1998 усны чанарын стандарттай харьцуулахад хүлцэх стандартаас давсан тохиолдол ажиглагдаагүы усны чанар хэвийн байлаа.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
5 дугаар сард, Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 75%-ийн цэвэршилттэй байжээ.
Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Улиастай сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
SO4 мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
Орох |
8.25 |
91.6 |
100.0 |
15.0 |
|
|
|
Гарах |
8.05 |
70.0 |
25.0 |
12.0 |
1.49 |
0.470 |
45.0 |
Цэвэршилт, хувь |
75% |
MNS4943:2015 стандарт дахь хүлцэх агууламжаас жинлэгдэгч бодис 2.3 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 1.2 дахин их давсан байна.
Завхан аймгийн Улиастай сумын хаягдал бохир усны цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 75%-ийн цэвэршилттэй байсан ба MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулахад жинлэглэгч бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч бага зэрэг давсан бохирдолтой байлаа.
ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ