Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Завхан аймгийн усны чанарын 2020 оны 03 дугаар сарын төлөв байдал
Гадаргын усны чанар
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 3 дугаар сард Богд-Улиастай дээд цэг, Чигэстэй-Улиастай дээд цэг, Тэс-Баян уул цэгийн хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба усны эрдэсжилт 125.5-328.4мг/л байв.
2020 оны 03 дугаар сард хийсэн Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Богд-Улиастай-1 |
12.09 |
2.6 |
1.1 |
0.09 |
0.001 |
0.003 |
0.26 |
2 |
Чигэстэй-Улиастай-1 |
12.71 |
2.5 |
0.9 |
0.01 |
0.002 |
0.001 |
0.28 |
3 |
Тэс-Баян уул |
|
|
0.9 |
илр |
0.001 |
илр |
0.69 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар
Богд голын усны эрдэсжилт 125.5мг/л, хатуулаг 1.36мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 158.9 төмөр илрээгүй, нитрат азот 0.67мг/л, цахиур 6.49мг/л, сульфат 20.5мг/л, хлор 1.4мг/л, гидрокарбонат 72.0мг/л, натри кали 7.2мг/л байна.
Чигэстэй голын усны эрдэсжилт 136.6мг/л, хатуулаг 1.24мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 155.1 төмөр илрээгүй, нитрат азот 0.52мг/л, цахиур 8.53мг/л, сульфат 27.7мг/л, хлор 1.4мг/л, гидрокарбонат 71.4мг/л, натри кали 13.8мг/л байна.
Тэс голын усны эрдэсжилт 328.4мг/л, хатуулаг 3.32мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 375.0 төмөр илрээгүй, нитрат азот 0.29мг/л, цахиур 9.20мг/л, сульфат 43.3мг/л, хлор 1.8мг/л, гидрокарбонат 200.0мг/л, натри кали 22.8мг/л байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
03 дугаар сард, Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 3 дахин их, нийт азот 1.1 дахин их, цэвэршилтийн хувь 41.5% байлаа.
Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Улиастай сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
SO4 мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6-9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
Орох |
6.91 |
121.6 |
102.5 |
10.0 |
|
|
|
Гарах |
6.85 |
78.8 |
60.0 |
9.5 |
16.10 |
1.470 |
12.9 |
Цэвэршилт, хувь |
41.5% |
ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ