Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 1 дүгээр сарын төлөв байдал
1.Гадаргын усны чанар
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 1 дүгээр сард Богд-Улиастай дээд, Чигэстэй-Улиастай дээд хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба усны эрдэсжилт 123-135мг/л байв.
2019 оны 1 дүгээр сард хийсэн Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Богд-Улиастай-1 |
10,62 |
2,5 |
1,5 |
0,01 |
илр |
илр |
0,24 |
2 |
Чигэстэй- Улиастай-1 |
10,13 |
2,7 |
2,0 |
|
|
0,001 |
0,31 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй
Богд гол: Богдын голын хяналтын дээд цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 123,4мг/л, хатуулаг 1,32мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 167,8µS/cm, аммонийн азот 0,01мг/л, нитритийн азот илрээгүй, нитратын азот 0,81мгN/л, эрдэс фосфор илрээгүй байна.
Чигэстэй гол: Чигэстэй голын дээд цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 135,1мг/л, хатуулаг 1,36мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 172µS/cm, аммонийн азот 0,01мг/л, нитритийн азот 0,001мг/л, нитратын азот 0,88мгN/л, эрдэс фосфор 0,001мгP/л байна.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
1 дүгээр сард, Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 33,4%-ийн цэвэршилттэй, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 2.5 дахин, нийт азот 1,4 дахин давсан үзүүлэлттэй байлаа.
Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Улиастай сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
SO4 мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
орох |
7,73 |
138,8 |
75,0 |
20,0 |
|
|
|
гарах |
7,75 |
95,2 |
50,0 |
20,0 |
20,50 |
0,555 |
16,0 |
Цэвэршилт, хувь |
33,4% |
ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ