Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 7 дугаар сарын төлөв байдал
Гадаргын усны чанар
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 7 дугаар сард Богд-Улиастай дээд, доод цэг, Чигэстэй-Улиастай дээд, доод цэг, Идэр-Идэр, Буянт-Отгон, Тэс-Баян уул, Тээл-Дөрвөлжин зэрэг хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба усны эрдэсжилт 45-325мг/л байв.
2018 оны 7 дугаар сард хийсэн Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Богд-Улиастай-1 |
9.44 |
1.3 |
3.4 |
0.14 |
0.003 |
0.005 |
0.06 |
2 |
Богд- Улиастай-2 |
9.28 |
0.6 |
3.5 |
0.14 |
0.002 |
0.006 |
илр |
3 |
Чигэстэй- Улиастай-1 |
8.48 |
1.8 |
5.2 |
0.08 |
0.004 |
0.005 |
0.20 |
4 |
Чигэстэй- Улиастай-2 |
8.96 |
0.7 |
3.9 |
0.10 |
0.002 |
0.003 |
0.01 |
5 |
Идэр-Идэр |
|
|
4.0 |
0.21 |
0.002 |
0.003 |
илр |
6 |
Буянт-Отгон |
|
|
2.2 |
0.16 |
0.001 |
0.001 |
0.01 |
7 |
Тэс-Баян уул |
|
|
1.1 |
0.03 |
0.002 |
0.001 |
0.57 |
8 |
Тээл-Дөрвөлжин |
|
|
8.8 |
0.14 |
0.001 |
0.018 |
0.51 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй,
Богд гол: Отгонтэнгэрийн рашаан, түүний ар талын амнаас эх авсан рашааны гол Бага Богдтой, Өвөржоншт, Хөх нуруунаас эх авсан гол горхи нийлж Богдын гол болно. Богдын голын хяналтын дээд, доод 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 45-46мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 0.48-0.56мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 66 аммонийн азот 0.14мгN/л, нитритийн азот 0.002-0.003мгN/л, нитратын азот 0.32-0.33мгN/л, эрдэс фосфор 0.003-0.005мгP/л, байна.
Чигэстэй гол: Чигэстэй гол нь 1050 ам км ус хурах талбайтай, 28 км урт олон жилийн дундаж өнгөрөлт 4.85 шоо м/с болно. Чигэстэй голын дээд, доод 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 50-111мг/л-т хэлбэлзэж, хатуулаг0.56-1.08мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 75-148 аммонийн азот 0.08-0.10мгN/л, нитритийн азот 0.002-0.004мгN/л, нитратын азот 0.30-0.50мгN/л, эрдэс фосфор 0.003-0.005мгP/л байна.
Идэр гол: Идэр гол нь Хангайн нуруунаас эх авах бөгөөд Идэр сумын харуулын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Идэр голын ус нь давсны ионы бүтцийн хувьд анионоос гидрокарбонатын ион зонхилж НСО3>SO4>CI байна. Харин катионоос кальцийн ион зонхилох ба катионы харьцаа Са>Mg>Na+K байна. рН-ийн хэмжээ 7.30 сул шүлтлэг устай. Голын усны эрдэсжилт 102мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 1.24мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 137 аммонийн азот 0.21мгN/л, нитритийн азот 0.002мгN/л, нитратын азот 0.17мгN/л, эрдэс фосфор 0.003мгР/л, байна.
Буянт гол: Буянт гол нь Хөх Сэрхий нурууны салбар уулс болох Тахилт уулнаас далайн түвшинээс дээш 3400 м орчим өндрөөс эх авч нийт 8366.9 км2 талбайгаас усжиж голын нийт урт 171.8 км болно. Отгон сумын Буянт-Отгон харуулын хяналтын цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 67мг/л, хатуулаг 1.24мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 103 аммонийн азот 0.16мгN/л, нитритийн азот 0.001мгN/л, нитратын азот 0.12мгN/л, эрдэс фосфор 0.001мгP/л байна.
Тэс гол: Хангайн нурууны салбар Булнай нурууны ар талаас эх авах Тэс гол нь Хөвсгөлийн уулсын баруун өмнө талаас эх авах ус ихтэй олон гол ихээхэн тэтгэж нэмэгдүүлнэ. Баян тэс сумын Тэс-Баян уул харуулын хяналтын цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 325мг/л, хатуулаг 3.22мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 350 аммонийн азот 0.03мгN/л, нитритийн азот 0.002мгN/л, нитратын азот 0.07мгN/л, эрдэс фосфор 0.001мгP/л байна.
Тээл гол: Завхан аймгийн Дөлвөлжин сумын Хар нуураас эх авдаг Тээл голын
шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 296мг/л, хатуулаг 2.30мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 337 аммонийн азот 0.14мгN/л, нитритийн азот 0.001мгN/л, нитратын азот 0.02мгN/л, эрдэс фосфор 0.018мгP/л байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
7 дугаар сард, Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 84.0%-ийн цэвэршилттэй байжээ.
Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Улиастай сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
SO4 мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
орох |
8.54 |
78.0 |
87.5 |
14.5 |
|
|
|
гарах |
8.34 |
65.2 |
14.0 |
13.0 |
10.84 |
1.045 |
32.0 |
Цэвэршилт, хувь |
84.0% |
MNS4943:2015 стандарттай харьцуулахад жинлэгдэгч бодис 2.2 дахин их давсан байна.
ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ