Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2017 оны 11 дүгээр сарын төлөв байдал
Гадаргын усны чанар
Завхан аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 11 дүгээр сард Богд-Улиастай дээд, доод цэг, Чигэстэй-Улиастай дээд, доод цэг, Тэс-Баян уул зэрэг хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлт, тухайлбал усан орчин(pH), усны булингар, усны цахилгаан дамжуулах чанарын(EC), жинлэгдэх бодис(Ж/б), ууссан хүчилтөрөгч(O2), биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч(БХХ5), перманганатын исэлдэх чанар(ПИЧ), хатуулаг, кальци(Ca), магни(Mg), натри болон калийн ион(Na+K), сульфат (SO4), хлор(Cl), гидрокарбонат(HCO3), эрдэсжилт, аммони(NH4), нитритийн азот(NO2), нитратын азот(NO3), фосфор(P), фтор(F), төмөр(Fe) зэргийг (цаашид дээрх үзүүлэлтүүдийг химийн нэр, томъёогоор тэмдэглэнэ) тодорхойллоо.
2017 оны 11 дүгээр сард хийсэн Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Богд-Улиастай/дээд/ |
11.99 |
2.3 |
1.0 |
0.03 |
0.001 |
0.002 |
0.13 |
2 |
Богд- Улиастай/доод/ |
12.15 |
1.5 |
1.6 |
0.04 |
0.001 |
0.003 |
0.16 |
3 |
Чигэстэй- Улиастай/дээд/ |
12.47 |
1.3 |
1.3 |
0.08 |
0.001 |
0.002 |
0.19 |
4 |
Чигэстэй- Улиастай/доод/ |
13.61 |
2.3 |
1.5 |
0.06 |
0.002 |
0.004 |
0.14 |
5 |
Тэс-Баян уул |
|
|
1.1 |
0.04 |
0.002 |
0.003 |
0.04 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586:1998 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Завхан аймгийн гадаргын усны хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис, эрдэс азотын агууламж MNS4586:1998 усны чанарын стандарттай харьцуулахад давсан үзүүлэлт ажиглжгдаагүй.
Богд гол: Отгонтэнгэрийн рашаан, түүний ар талын амнаас эх авсан рашааны гол Бага Богдтой, Өвөржоншт, Хөх нуруунаас эх авсан гол горхи нийлж Богдын гол болно. Богдын голын хяналтын дээд, доод 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 95.1-106.3мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 1.08-1.20мг-экв/л, урвалын орчин рH 7.23-7.56, аммонийн азот 0.03-0.04мгN/л, нитритийн азот 0.001мгN/л, нитратын азот 0.65-0.83мгN/л, эрдэс фосфор 0.002-0.003мгР/л, цахилгаан дамжуулах чадвар 123-140 байна. Харин төмөр илрээгүй, Фтор агууламж 0.04-0.13мг/л, перманганатын исэлдэх чанар 1.0-1.6мг/л, хром(VI) 0.001мг/л, цахиур 2.82-4.22мг/л, сульфат 13.3-21.4мг/л, хлор 1.8-2.1мг/л байна.
Чигэстэй гол: Чигэстэй гол нь 1050 ам км ус хурах талбайтай, 28 км урт олон жилийн дундаж өнгөрөлт 4.85 шоо м/с болно. Чигэстэй голын дээд, доод 2 цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 110.6-135.1мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 1.16-1.24мг-экв/л, урвалын орчин рH 7.42-7.54, аммонийн азот 0.06-0.08мгN/л, нитритийн азот 0.001-0.002мгN/л, нитратын азот 0.68-0.75мгN/л, эрдэс фосфор 0.002-0.004мгР/л, цахилгаан дамжуулах чадвар 131-153 байна. Харин төмөр илрээгүй, Фтор агууламж 0.16-0.28мг/л, перманганатын исэлдэх чанар 1.3-1.5мг/л, хром(VI) 0.001-0.003мг/л, цахиур 3.27-6.59мг/л, сульфат 16.3-26.7мг/л, хлор 1.8-2.1мг/л байна.
Тэс гол: Хангайн нурууны салбар Булнай нурууны ар талаас эх авах Тэс гол нь Хөвсгөлийн уулсын баруун өмнө талаас эх авах ус ихтэй олон гол ихээхэн тэтгэж нэмэгдүүлнэ. Баян тэс сумын Тэс-Баян уул харуулын хяналтын цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 337.6мг/л, аммонийн азот 0.04мгN/л, нитритийн азот 0.002мгN/л, нитратын азот 0.93мгN/л, эрдэс фосфор 0.003мгР/л, хатуулаг 3.44мг-экв/л, урвалын орчин рH 7.84, цахилгаан дамжуулах чадвар 346 байна. Харин төмөр илрээгүй, Фтор агууламж 0.58мг/л.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
11 дүгээр сард, Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан цэвэршүүлсэн бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 53%-ийн цэвэршилттэй байлаа.
Улиастай сумын Төв ЦБ-д орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Улиастай сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БХХ5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
SO4 мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
орох |
8.01 |
80.0 |
90.0 |
26.0 |
|
|
|
гарах |
7.78 |
33.6 |
42.0 |
10.5 |
20.83 |
1.470 |
44.0 |
Цэвэршилт, хувь |
53% |
Завхан аймгийн Улиастай сумын хаягдал бохир ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 53%-ийн цэвэршилттэй байсан ба MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлж болох хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээтэй харьцуулахад жинлэгдэгч бодис, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, нийт азот 1.1-2.1 дахин давсан бохирдолтой байлаа.
ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ