Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2020 оны 01 дүгээр сарын төлөв байдал
Гадаргын усны чанар
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 1 дүгээр сард Богд-Улиастай дээд цэг, Чигэстэй-Улиастай дээд цэгийн хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба усны эрдэсжилт 129.9-154.3мг/л байв.
2020 оны 01 дүгээр сард хийсэн Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Богд-Улиастай-1 |
11.47 |
2.6 |
0.6 |
0.01 |
илр |
илр |
0.14 |
2 |
Чигэстэй-Улиастай-1 |
9.92 |
1.7 |
0.9 |
0.01 |
0.003 |
0.004 |
0.18 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар
Богд голын усны эрдэсжилт 129.9мг/л, хатуулаг 1.44мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 168.3 төмөр 0.01мг/л, нитрат азот 0.79мг/л, цахиур 6.59мг/л, сульфат 16.1мг/л, хлор 3.2мг/л, гидрокарбонат 79.3мг/л, натри кали 7.2мг/л байна.
Чигэстэй голын усны эрдэсжилт 154.3мг/л, хатуулаг 1.66мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 185 төмөр 0.01мг/л, нитрат азот 0.74мг/л, цахиур 7.44мг/л, сульфат 25.5мг/л, хлор 4.6мг/л, гидрокарбонат 85.4мг/л, натри кали 10.0мг/л байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
01 дүгээр сард, Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд нийт азот 1.1 дахин их, цэвэршилтийн хувь 79.6% байлаа.
Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Улиастай сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
SO4 мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6-9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
Орох |
7.48 |
509.6 |
270.0 |
24.8 |
|
|
|
Гарах |
7.53 |
21.6 |
55.0 |
14.0 |
16.62 |
0.678 |
26.2 |
Цэвэршилт, хувь |
79.6% |
ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ