Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 7 дугаар сарын төлөв байдал
Гадаргын усны чанар
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 7 дугаар сард Богд-Улиастай дээд, доод цэг, Чигэстэй-Улиастай дээд, доод цэг, Идэр-Идэр, Буянт-Отгон, Тэс-Баян уул, Тээл-Дөрвөлжин зэрэг хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба усны эрдэсжилт 57,2-318,8мг/л байв.
2019 оны 7 дугаар сард хийсэн Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Богд-Улиастай-1 |
8,52 |
1,1 |
2,3 |
0,08 |
0.002 |
0,002 |
0,24 |
2 |
Богд- Улиастай-2 |
8,37 |
1,1 |
2,2 |
0.05 |
0.001 |
0,002 |
0.17 |
3 |
Чигэстэй-Улиастай-1 |
8,37 |
0,9 |
2,3 |
0.05 |
0.001 |
0,001 |
0.35 |
4 |
Чигэстэй-Улиастай-2 |
8.52 |
1,2 |
2,5 |
0.08 |
0.002 |
0,002 |
0,15 |
5 |
Идэр-Идэр |
|
|
3,6 |
0.10 |
0.002 |
0,004 |
0.17 |
6 |
Буянт-Отгон |
|
|
2,2 |
0.13 |
0.001 |
0,002 |
0.11 |
7 |
Тэс-Баян уул |
|
|
2,0 |
0.04 |
0.001 |
0,002 |
0,58 |
8 |
Тээл-Дөрвөлжин |
|
|
2,8 |
0,09 |
0,001 |
0,003 |
0,07 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар
Богд гол: Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 57-60мг/л-т хэлбэлзэж, хатуулаг 0,72-0,76мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 88,7-91,7 төмөр 0,03мг/л, нитрат азот 0,25-0,32мг/л, цахиур 4,79-4,97мг/л, сульфат 1,0-1,1мг/л, хлор 0,7мг/л, гидрокарбонат 42,7-44,5мг/л, натри кали 0,2-0,5мг/л байна.
Чигэстэй гол: Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 77-109мг/л, хатуулаг 0,96-1,04мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 102,3-133,8 төмөр 0,01-0,04мг/л, нитрат азот 0,26-0,37мг/л, цахиур 5,16-6,51мг/л, сульфат 1,1-21,3мг/л, хлор 0,7мг/л, гидрокарбонат 58-59,2мг/л, натри кали 0,8-9,8мг/л байна.
Идэр гол: Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 122мг/л, хатуулаг 1,12мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 133,5 төмөр 0,03мг/л, нитрат азот 0,14мг/л, цахиур 1,50мг/л, сульфат 20,4мг/л, хлор 0,7мг/л, гидрокарбонат 69,5мг/л, натри кали 11,5мг/л байна.
Буянт гол:Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 67,3мг/л, хатуулаг 0,76мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 91,9 төмөр 0,04мг/л, нитрат азот 0,24мг/л, цахиур 4,55мг/л, сульфат 2,2мг/л, хлор 1,4мг/л, гидрокарбонат 47,6мг/л, натри кали 2,5мг/л байна.
Тэс гол: Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 319мг/л, хатуулаг 3,20мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 345,0 төмөр 0,02мг/л, нитрат азот 0,19мг/л, цахиур 8,03мг/л, сульфат 41,8мг/л, хлор 3,9мг/л, гидрокарбонат 193,4мг/л, натри кали 23,8мг/л байна.
Тээл гол: Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 280мг/л, хатуулаг 2,32мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 323 төмөр 0,05мг/л, нитрат азот 0,10мг/л, цахиур 4,59мг/л, сульфат 10,3мг/л, хлор 11,0мг/л, гидрокарбонат 189,7мг/л, натри кали 32,8мг/л байна.
Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
7 дугаар сард, Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжуудаас гарч байгаа ус 75,7%-ийн цэвэршилттэй байлаа.
Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2дугаар хүснэгт
Улиастай сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
SO4 мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6-9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
Орох |
7,78 |
30,4 |
70,0 |
17,0 |
|
|
|
Гарах |
7,61 |
17,2 |
17,0 |
11,0 |
11,80 |
0,525 |
16,0 |
Цэвэршилт, хувь |
75,7% |
ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ