Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Завхан аймгийн гадаргын усны чанарын 2019 оны 2 дугаар сарын төлөв байдал
- Гадаргын усны чанар
Тус лаборатори нь усны чанарын хяналт-шинжилгээг хөтөлбөрийн дагуу 2 дугаар сард Богд-Улиастай дээд, Чигэстэй-Улиастай дээд хяналт-шинжилгээний цэгүүдээс усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Тэдгээр сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд: Гадаргын усны ууссан хүчилтөрөгчийн горим хэвийн байсан ба усны эрдэсжилт 123-128мг/л байв.
2019 оны 2 дугаар сард хийсэн Завхан аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586:1998 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
|
Усны харуулуудын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
F |
||
1 |
Богд-Улиастай-1 |
10,62 |
1,5 |
0,5 |
0,03 |
илр |
илр |
0,08 |
2 |
Чигэстэй- Улиастай-1 |
10,62 |
0,8 |
0,5 |
илр |
илр |
0,001 |
0,37 |
MNS4586:1998 |
6< |
3.0 |
10.0 |
0.50 |
0.020 |
0.100 |
1.50 |
Тайлбар: БХХ5-Биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй
Богд гол: Богдын голын хяналтын дээд цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 122,8мг/л, хатуулаг 1,40мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 173,8µS/cm, аммонийн азот 0,03мг/л, нитритийн азот илрээгүй, нитратын азот 0,79мгN/л, эрдэс фосфор илрээгүй байна.
Чигэстэй гол: Чигэстэй голын дээд цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 127,8мг/л, хатуулаг 1,28мг-экв/л, цахилгаан дамжуулах чадвар 165,4µS/cm, аммонийн азот илрээгүй, нитритийн азот илрээгүй, нитратын азот 0,66мгN/л, эрдэс фосфор 0,001мгP/л байна.
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2 дугаар сард, Завхан аймгийн хаягдал ус цэвэрлэх Төв цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 45,8%-ийн цэвэршилттэй, жинлэгдэгч бодис 1,8 дахин, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч 3,2 дахин, нийт азот 1,7 дахин давсан үзүүлэлттэй байлаа.
Шинжилгээний дүнг MNS4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Улиастай сумын Төв ЦБ-аас сорьц авсан цэг |
рН |
Ж/б мг/л |
БПК5 мг/л |
ПИЧ мг/л |
Нийт азот мг/л
|
P мг/л |
SO4 мг/л |
MNS 4943:2015 /ЗДХ/ |
6- 9 |
30 |
20 |
20 |
15 |
|
|
орох |
8,14 |
204,0 |
120,0 |
31,0 |
|
|
|
гарах |
7,90 |
54,8 |
65,0 |
15,0 |
24,89 |
0,395 |
19,0 |
Цэвэршилт, хувь |
45,8 % |
ЗАВХАН АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ